2017/08/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,444.42₮
B39
УЛААНБААТАР
19°
|
B11
УЛААНБААТАР
13°
|
10°
B39
УЛААНБААТАР
14°
|
21:00
S44
12°
22:00
S44
11°
23:00
S44
10°
00:00
S44
01:00
S44
02:00
S101
03:00
S28
04:00
S26
05:00
S101
06:00
S101
07:00
S101
08:00
S10
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/12/20 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хотуудын төрхийг блокчэйн технологи хэрхэн өөрчлөх вэ?

ikon.mn
2016 оны 12 сарын 20
iKon.MN

Манай хотуудын аж байдлыг орвонгоор нь өөрчлөх боломжтой шинэ үзэгдлүүд олноор гарсаар байна. Үүнд, өөрийгөө залах чадвартай машин (self-driving cars), хуваалцах эдийн засгийн онол (sharing economy)-оос эхлүүлээд үүлэн компютинг (cloud computing) болон блокчэйн технологи орох бөгөөд эдгээр нь тус бүрдээ дангаараа асар их нөлөө үзүүлж эхлээд байгаа үзэгдлүүд мөн. Гэхдээ тэдний эвдлэх хүчний (disruptive forces) нийлбэр нь жинхэнэ үнэ цэнийг бий болгож, инновацийг өдөөх болно. 

Блокчэйн болон хуваалцах эдийн засгийн жишээн дээр харуулья. Энэ хоёр хүчнийг нийлүүлснээр Үбер (Uber) болон Эйрбиэнби (Airbnb) гэдэг хоёр том компанийг эвдлэх боломж гарна. Эдгээр хоёр компанийн амжилтын нууц нь хүмүүсийн худалдаж аваад эзэмшиж байгаа хөрөнгөнөөс шинэ үнэ цэнийг бий болгодог явдалд оршино. 

Бодит байдал дээр энэ компаниуд “илүүдэл” хүчин чадлыг тодорхойлдог дижитал платформыг бүтээн байгуулж бусад хүмүүсээр дамжуулан үйлчилгээгээ үзүүлж байна. 

Хуваалцах эдийн засаг гэгчийн бусад компаниуд ч мөн адил зүгээр л үйлчилгээг багцалж, бялуунаас нь хүртдэг билээ. Тэд ингэх явцдаа харилцагчийн үнэтэй мэдээллийг олж авч, цуглуулан цаашид илүү ашиг хонжоо хийх боломжийг байнга авч байдаг.

Энэ бизнес загварыг эвдэлж, үйлчилгээ үзүүлэн баялаг бүтээж байгаа анхан шатны нэгж рүү үр шимийг нь дөхүүлэх боломжтой юу? Гуравдагч этгээдийг тоглоомноос гаргаж тархсан засаглалын бүтцэд (distributed governance structure) шууд оролцогч-оролцогч-руу (peer-to-peer) хамтын ажиллагааг нэвтрүүлэхэд технологийг ашиглаж болох уу? Оролцогч нь өөрөө эзэмшдэг, оролцогчид нь удирддаг захтай (marketplace) болвол ямар вэ? Блокчэйны технологи эдгээр асуултанд хариуг барьж байгаа юм.

Блокчэйн юугаараа онцлог вэ?

Блокчэйныг интернэтийн хоёрдугаар үе гэж ойлгож болно – бид мэдээллийн интернэтээс үнэ цэнийн интернэт рүү хөрвөж байгаа үзэгдэл. 
Нийлүүлэгч болон хэрэглэгчдийн, бүр өрсөлдөгчдийн ч тэр бүртгэлтэй төвлөрсөн бус дижитал журналыг компютерийн сүлжээнд төв байгууллагын оролцоо шаардахгүйгээр хуваалцах боломжийг блокчэйн олгодгоороо онцлог юм.

Блокчэйн дээр бичигдэх хөрөнгө нь санхүүгийн, хуулийн, биет эсхүл цахим байж болдог. Бичилтийн бүртгэлийг хэн нэгэн дангаараа, дураараа өөрчлөх боломжгүй – бүх зүйлийг үнэн зөв байлгахын тулд зохиогдсон нарийн алгоритмууд датаны бүрэн бүтэн байдал болон гүйлгээний баталгаажуулалтыг хангадаг юм.

 

Зурагны орчуулга: 

Блокчэйны хэрэглээ болон нөлөө нь санхүүгийн үйлчилгээ, гүйлгээнээс хол халина. Түүний жинхэнэ ач холбогдол нь итгэлцэл дээр тулгуурласан харилцааг бий болгосноор төвлөрсөн байгууллагуудаас тархсан гишүүнчлэлтэй сүлжээний хамтын ажиллагаа руу засаглалыг шилжүүлэх үйл явцыг хурдасгаж байгаад оршино. 

Хэмжээлшгүй том үр дагавар гарах нь дамжиггүй: тодорхой үнэ цэнэтэй ажил гүйлгээнд зуучилж байгаа төвлөрсөн байгууллагын загварыг бүрэн эвдэж, яг түүний үзүүлж байгаа үйлчилгээг блокчэйн дээрх сүлжээний гишүүд, оролцогч хоорондын харилцан ажиллагаагаар орлуулах бололцоо бүрдэж байна. 

Үйлчилгээний байгууллагуудад блокчэйн нь хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлснээр илүү их үнэ цэнийг өөртөө бий болгох боломжийг бий болгож байна. Үйлчилгээг багцалж мөнгө хийж байгаа компаниудын үзүүлж байгаа бүхий л үйлчилгээг блокчэйныг ухаалгаар ашиглан хийх боломжтой. 

Энэхүү технологийн итгэлцлийн суурь протокол нь баялаг, үнэ цэнийг бий болгож байгаа хүмүүс өөрсдөө эвлэлдэн нэгдэж, хамтран ажиллах боломжийг олгож байна. Зардлаа хасаад үлдэх үйлчилгээний бүх орлого платформыг хянаж, шийдвэр гаргаж байгаа сүлжээний гишүүдэд шууд очих боломжтой юм. Итгэлцлийг гуравдагч этгээд бус ухаалаг кодын тусламжаар бий болсон крипто-нэгдэл хангаж байна.

Трансформаци аль хэдийн эхэлжээ. 

Энэ технологийг амьдрал дээр хэрэглээд эхэлсэн жишээ бидэнд байна. 

Дэлхий даяар тархсан оролцогч-оролцогч-руу нийгэмлэг болох Аркэйд Сити нь блокчэйны тусламжтайгаар унаа хуваалцах үйлчилгээг нэвтрүүлэх төлөвлөгөө гаргажээ. Унаагаар хүргүүлэхийн тулд хэрэглэгч дижитал валют (зоос буюу токен) худалдан авч, хүсэлтээ гарган унааны хөлсөө тохирно. Уг хүсэлтийг жолооч хүлээн авч, төлбөрийг хүлээн авахыг зөвшөөрөн мөн тодорхой бооцооны мөнгө байршуулж, зорчигчийг очиж авна. Хэрэглэгч хүрэх ёстой газраа очсоны дараа блокчэйн мөнгийг нь жолоочийн түрийвч рүү шилжүүлэх болно. 

Аркэйд Сити дээрх системийг бүрэн бие дааж, төвлөрсөн бус байдлаар ажиллатал 3 жилийн туршид хянах хотын зөвлөлийг байгуулсан байна. 

Дээрхтэй ижил төстэй нийтийн бүртгэлийн тархсан технологийг ашиглах концепцийг хотын бусад асуудалд ашиглаж болох юм.  

Жишээлбэл, Пертэд үйл ажиллагаа явуулдаг эрчим хүчний старт-ап компани хэрэглэгчдийн нарны эх үүсвэрээс гаргаж авч буй эрчим хүчний илүүдлийг оролцогч-оролцогч-руу технологийн тусламжтайгаар бусдад санал болгох шийдлийг блокчэйн дээр туршихаар ажиллаж байна. Ухаалаг кодчилол нийлүүлэгчдийг хэрэглэгчидтэй холбож, эрчим хүчний компанийн хэрэгцээг үгүй хийж байна.  

Гэхдээ хариултнаас илүү их асуулт байсаар байна.

Блокчэйны технологи болон түүнийг хүрээлэх экосистем маш хурдтай хувьсаж байгаа тул хариулт өгөхөөсөө илүү их асуулт гаргаж ирж байгаа нь үнэн. Блокчэйныг урт удаан хугацаанд оршин тогтнохыг баталгаажуулах ил тод засаглалын тогтолцоог бид яаж бүрдүүлэх вэ? Аюлгүй байдал, хурд, зардал, хамгийн чухал нь хяналт, зохицуулалтын асуудлыг яах вэ? Бусад эвдлэгч технологиудын нэгэн адил энд ялагч болон ялагдагч гарч ирэх болно. Бид технологийг зөв удирдаж, тогтвортой өсөлтөнд хүргэвэл өнөөдөр үйлчилж байгаа нормыг эвдэж, бидний нийгмийг орвонгоор нь өөрчлөх чадалтай. Өнөөдрийн хэрэглэгчдийн үүсгэж байгаа төвлөрсөн сүлжээн дэх датаны олон давхарга олон нийтийнх болох юм. Блокчэйн дээр тулгуурласан ертөнцөд хэрэглэгчид өөрсдийн датаг өөрсдөө мөнгөжүүлэх боломжтой болно.

Харин бид уг технологийг хэзээ, яаж ашиглахыг мэдсэнээр маргаашийн хотуудын дижитал платформыг өөрчлөх боломжтой болоод байна. Блокчэйн нь үл харагдах боловч бүхнийг зохицуулсан хотын үйлдлийн систем нь болж, иргэдэд үйлчилгээ, бүтээгдэхүүн, эдийн засгийн боломжийн хүртээмжийг сайжруулах болно.

Яг одоо бол энэ технологи хөгжлийн шатандаа байгаа. Бидний хүлээлт бодит байдалд нийцэх эсэх нь эргэлзээтэй хэвээр. Гэхдээ энэ байдал 90-ээд оны дундуурх интернэтийг санагдуулж байна – тэр үед өнөөдөр бидний амьдралд интернэтийн гүйцэтгэж буй үүргийг таамаглан хэлж чадах хүн олон байгаагүй. Хэрвээ 20 жилийн өмнө бид интернэтийн ач холбогдлыг бүрэн дүүрэн харж чадсан бол илүү үнэ цэнэ бий болгохын тулд юуг өөрөөр хийх байсан бэ? гэдэг асуулт зүй ёсоор гарч ирнэ. 

Бид блокчэйны хувьд өнөөдөр яг ийм байдалтай байгаа. Энэхүү нээлт, трансформацийн үнэн хүч нөлөөлөл нь өнөөгийн шуугиан намжин дарагдаж, бид боломжийг нээх чинээгээр илүү тодорхой болох болно.

Х.Ч.Г.: Мэргэжлийн бус болоод ч тэр үү, Монгол хэлээ сайн сураагүй ч болоод тэр үү, орчин үеийн нийгэм, эдийн засаг, технологийн талаар ярих, бичих гэхлээр цаад утга санааг нь цэвэр ариун Монголоор бүрэн дүүрэн илэрхийлэх боломж хомс байгаад байдаг учир зарим тохиолдолд бид Английг нь шууд хэрэглэх, Монголоор шинэ үг гаргаж ирэх зайлшгүй шаардлагатай юм шиг санагддаг билээ. Санаагаа бүрэн дүүрэн илэрхийлж чадахгүйгээс болоод бид нилээд цаг хугацаа алдаж, хөгжлөөс хоцорч байгааг ч бас бодит байдал. Жишээ нь, мэдээлэл, дата хоёрын ялгааг гаргахгүй мэдээлэл гэдгээр илэрхийлбэл цаадах гүнзгий ойлголт үгүй болж, утга алдагдана. Та бүгд анзаарсан бол миний хувьд энэхүү нийтлэлд зарим ухагдахууныг орчуулах гэж оролдсон боловч хаалтанд англи анхдагч ойлголтыг нь мөн оруулсан байгаа. Зарим тохиолдолд шууд дуудлагаар нь галиглаж хэрэглэсэн байгаа. Гэхдээ зохиогчийн хэлэх гэж байгаа гол санааг нь Монгол руу хөрвүүлж чадсан гэж бодож байна. Нөгөөтэйгүүр, Биткойн, блокчэйн, пи-тү-пи гэх мэтийн ойлголтыг Монголын нийгэмд нэвтрүүлэхгүй цаашаа явах боломжгүй. Хөгжил гэдэг бол хөдөлгөөн, өөрчлөлт байдаг. Хөгжил дэвшлээс айж, дайжихаа больж, харин уриалан хүлээн авч, манлайлъя.  

Орчуулсан Хутагт овогтой Чулууны Ганхуяг

Эх сурвалж: www.weforum.org

 

x