Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Турк дэх АНУ-ын элчин сайдын яам руу гал нээжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Анкара дахь АНУ-ын элчин сайдын яам

Өчигдөр ОХУ-ын элчин сайд алагдсанаас хойш хэдхэн цагийн дараа зэвсэгт этгээд Анкара дахь АНУ-ын элчин сайдын яамны байр руу гал нээсэн байна. Хүрмэн дотроо буу нууж явсан этгээд элчингийн байр руу нийтдээ найман удаа буудсаны дараа харуулуудад баригджээ.

Халдлагад өртсөн хүн байхгүй байгааг Туркийн тал мэдээллээ.

Анкара дахь АНУ-ын элчин сайдын яам, Истанбул, Адана хотууд дахь консулын газрууд өнөөдөр буюу Мягмар гарагт ажиллахгүй, хаалгаа барьжээ.

Өчигдөр орой Анкарад гэрэл зургийн үзэсгэлэн нээж үг хэлж байсан ОХУ-ын элчин сайд Андрей Карловыг хамгаалалтын цагдаа буудаж амийг нь хөнөөсөн юм.

Тэрээр аллага үйлдсэн шалтгаанаа Оросын цэргийн Сирид явуулж байгаа ажиллагаатай холбон ярьж байжээ.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty