Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: 2016 оны ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД ГЭРЭЛ ЗУРГАНД ...

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Улиран одож буй 2016 онд Монголын улс төр, эдийн засаг, урлаг, спорт, нийгмийн салбарт өрнөсөн үйл явдлууд гэрэл зурагт хэрхэн буув. ОНЦЛОХ 34 ФОТО АГШНЫГ хүргэж байна.

Түүх болон үлдэж буй торгон мөчүүдийг он цагийн дарааллаар сонирхоорой. 

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
1
2016.01.04. НӨАТ-ын 10 хувийн татварын хоёр хувийн буцаан олголт 2016 оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ урамшуулал иргэдэд хэрхэн хүрч байгаа мөн аж ахуйн нэгжүүдэд тулгарч буй асуудалтай танилцах зорилгоор Замын цагдаагийн зүүн талд байрлах “Миний хайпермаркет” дэлгүүрт очин, худалдан авалт хийж, баримтаа бүртгүүлэв. /Гэрэл зургийг mpa.mn/

Зураг
2
2016.02.19. Говь-Алтай аймгийн Алтай сум. Бургастайн боомт. Монгол Улсаас БНХАУ-руу мах экспортолох ажил албан ёсоор эхэлж, 16 тонн хонины мах экспортлов. /Гэрэл зургийг mpa.mn/

Зураг
3
2016.02.22. Иргэн Б.Цогтгэрэл Шилэн данс хөтлөхгүй байгаа нэр бүхий төрийн өмчит компаниудад Шилэн дансны тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу үзлэг шалгалт хийж, хариу өгөөчээ гэсэн хүсэлтийг Үндэсний Аудитын газарт гаргасан боловч 130 хоноход иргэн надад ямар ч хариу өгөөгүй учраас Сор залав. /Гэрэл зургийг mpa.mn/

Зураг
4
2016.03.03. "Нарантуул" ОУХТ-ийн бөс барааны тасагт гал гарав. НОБГ-ын алба хаагчид 2 цаг ажилласны эцэст галыг унтраажээ. /Гэрэл зургийг mpa.mn/

Зураг
5
2016.03.15. Дуучин МУГЖ С.Жавхлан, МУГЖ Т.Баясгалан нарын санаачилсан “Илгээлтийн эзэд” аяны эхний тоглолт. Олсон мөнгөө зудтай байгаа аймгийн малчдад зориулжээ. /Гэрэл зургийг mpa.mn/

Зураг
6
2016.03.29. Цөмийн хаягдлын эсрэг дуу хоолойгоо нэгтгэсэн 10-аад Төрийн Бус Байгууллагын төлөөлөл Төрийн ордны гадаа шар нунтгийг орлуулан оохор асгаж сандаргав. /Гэрэл зургийг mpa.mn/

Зураг
7
2016.04.07. Монголын Залуучуудын холбооноос санаачилсан "Хулгайчгүй Монгол" үндэсний хөдөлгөөний хүрээнд "Гутлын жагсаал" арга хэмжээг Чингисийн талбайд болов. "Гутлын жагсаал"-д хөгжлийн гарц хайсан гутлууд цугларч байгаа бөгөөд гутлийн эзэд өөрсдийн хэлэх санаа, үзэл бодлоо цаасан дээр буулгаж, "хамт жагссан" аж. /Гэрэл зургийг mpa.mn/

Зураг
8
2016.04.11. УИХ-ын гишүүн Х.Баттулгыг “Баянгол” зочид буудал дахь оффисоос нь баривчлах гэж байна гэх дуулиан энэ өдөр өрнөв. Гэвч хууль хяналтын байгууллагынхан хэдэн цаасан хайрцагтай бичиг баримт аваад явсан юм. /Гэрэл зургийг mpa.mn/

Зураг
9
2016.05.06. Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны замыг барьж эхлэв. Хурдны авто замын трассын урт 30.4 км бөгөөд 2 урсгал, 6 эгнээтэй байхаар төлөвлөгдсөн. Хурдны замын бүтээн байгуулалтын нээлтийн ажиллагааны үеэр. /Гэрэл зургийг mpa.mn/

Зураг
10
2016.05.07. Өмнөговь аймгийн Ханбогд сум. “Оюу толгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлэх болсныг зарлаж, нээлт хийв. “Рио Тинто” компани, Монгол Улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” компани нь 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, уурхайг өргөтгөхөөр шийдвэрлэсний дараагаар тус компани энэхүү шийдвэрийг гаргав. /Гэрэл зургийг mpa.mn/

Зураг
11
2016.06.05. АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн Дарга зургаадугаар сарын 5-нд Монголд нэг өдрийн айлчлал хийх үеэр авсан зураг. /Гэрэл зургийг mpa.mn/

Зураг
12
2016.06.19. УИХ-ын 69-р тойрогт бие даан нэр дэвшигч Мөнхтөрийн Нарантуяагын сонгуулийн сурталчилгаа /Гэрэл зургийг mpa.mn/

Зураг
13
2016.07.05. Шинэ парламентийн 76 гишүүн анхдугаар чуулганы үеэр УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн А.Сүхбатад баяр хүргэж буй агшин. /Гэрэл зургийг mpa.mn/

Зураг
14
2016.07.14. АСЕМ-ын 11 дэх дээд хэмжээний уулзалтанд ирэх эсэх нь тодорхойгүй байсан ХБНГУ-ын канцлер Ангела Меркель Улаанбаатарт газардах үеэр /Гэрэл зургийг mpa.mn/

Зураг
15
2016.07.14. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нарын ес дэх удаагийн уулзалт /Гэрэл зургийг mpa.mn/

Зураг
16
2016.07.16. "Чингисийн хүрээ" цогцолборт болсон бэсрэг наадмын үеэр АСЕМ-ын уулзалтын хүндтэй зочдын нэг Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Дональд Туск Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өмссөн дээлийг имэрч үзэж байгаа сонирхолтой агшин гэрэл зурагт үлджээ. /Гэрэл зургийг mpa.mn/

Зураг
17
2016.07.28. Түр зуур хүчтэй аадар бороо орж, Улаанбаатар үерт автав. Баянзүрх дүүрэг, Бөхийн өргөө орчим. /Гэрэл зургийг mpa.mn/

Зураг
18
2016.08.22. “БНХАУ-ын Тяньжин боомт – Монгол Улсын Улаанбаатар хот – ОХУ-ын Улаан-Үд хот” чиглэлд туршилтын ачаа тээвэрлэлтийг 2016 оны наймдугаар сарын 13-25-ны өдрүүдэд зохион байгуулсан. Энэхүү хөтөлбөр бодитоор хэрэгжиж, гурван улсын тээврийн анхны цуваа Улаанбаатарт ирэв. /Гэрэл зургийг mpa.mn/

Зураг
19
2016.08.30. Риогийн олимпийн дэвжээнээ хувцсаа тайлж шидсэн хоёр дасгалжуулагчийн үйлдэлд харамсаж буйгаа илэрхийлэн Чөлөөт бөхийн холбоо Монгол түмнээсээ уучлалт гуйв. /Гэрэл зургийг mpa.mn/

Зураг
20
2016.09.12. Нийслэлийн Ардчилсан Намын дарга Э.Бат-Үүл С.Зориг агсны хэргийн талаар мэдээлэл хийв. /Гэрэл зургийг mpa.mn/

Зураг
21
2016.09.18. Архангай аймагт аялж яваад бусдын гарт амиа алдсан Английн иргэн Стив Нэшийн дурсгалыг хүндэтгэж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зул өргөв. /Гэрэл зургийг mpa.mn/

Зураг
22
2016.10.05. Манай улс анхны “Мазаалай” хиймэл дагуулаа товлосон ёсоор ирэх оны хавар хөөргөхөөр болсон. Монгол Улсын их сургууль 2017 оны хавар Олон улсын “Birds” төслийн хүрээнд хөөргөхөөр ажиллаж байгаа юм. Хиймэл дагуул хөөргөх ажлын хэсгийнхэн Шадар сайд У.Хүрэлсүхэд ажлын явцыг танилцуулав. /Гэрэл зургийг mpa.mn/

Зураг
23
2016.10.06. “Рио Тинто” группын гүйцэтгэх захирал Жан Себястьян Жак Монголд ... /Гэрэл зургийг mpa.mn/

Зураг
24
2016.10.08. Улаанбаатарт болсон 60 орны гоо бүсгүй оролцсон “Face of Beauty International 2016” тэмцээний тэргүүн байрын титмийг ОХУ-ын гоо бүсгүй зүүв. Тэрбээр титмээ унагаангаа алдсан агшин. /Гэрэл зургийг mpa.mn/

Зураг
25
2016.10.31. Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу Чингис хааны мэндэлсний 854 жилийн ой, Монгол бахархлын өдөр дуурийн урлагийн шинэ нэгэн түүчээ, МУГЖ Ганбаатарын Ариунбаатарыг "Чингис хаан" одонгоор шагнав. /Гэрэл зургийг mpa.mn/

Зураг
26
2016.11.03. Биеийн тамир, спортын газрын даргын үүрэг гүйцэтгэгч МУГТ Ц.Шаравжамц. Бразилийн Рио де Жанейро хотноо болсон Зуны олимпийн 31-р наадмаас медаль авсан тамирчдад Засгийн газраас мөнгөн шагнал олгох үеэр. /Гэрэл зургийг mpa.mn/

Зураг
27
2016.11.18. МЧБХ-ны ээлжит бус их хуралд зарим дасгалжуулагч, тамирчинг оруулахгүй гэсэн шийдвэрийг эсэргүүцэж Гавьяат дасгалжуулагч Ц.Цогтбаяр Төрийн ордны гадаа Зулын гол болно гэдгээ мэдэгдэж МН мэдээллийн төв хэвлэлийн бага хурал хийх үеэр. /Гэрэл зургийг mpa.mn/

Зураг
28
2016.11.19. Нийслэл хотод 13 удаа цас орсны улмаас халтиргаа гулгаа үүссэн юм. Иймд Хотын дарга С.Батболд төрийн болон үйлчилгээний албан хаагчидаа амралтын өдрүүдэд цас цэвэрлэх, халтиргаа гулгааг арилгах ажилд дайчлан ажиллуулж, өөрөө ч хамт цас цэвэрлэлцэв. Гэрэл зургийг mpa.mn

Зураг
29
2016.11.19. XIV Далай лам ес дэх удаагаа Монголд айлчлав. Тэрбээр гадаа хүйтнийг үл ажран сүсэгтэн олонтой мэндчиллээ. /Гэрэл зургийг mpa.mn/

Зураг
30
2016.11.30. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг АТГ-т дуудаж байцаалт авав. Тэрбээр Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор мэдэгдээд байгаа юм. /Гэрэл зургийг mpa.mn/

Зураг
31
2016.12.01. "Гоёл 2017" наадмаас энэ жил топ модель тодорсонгүй. Гэхдээ үе үеийн топууд чадварлаг дизайнеруудын урласан хувцсыг тайзнаа амилуулав. Гэрэл зургийг mpa.mn

Зураг
32
2016.12.06. Арав гаруй жил Их хурлаа хийгээгүй АН-ынхан Соёлын Төв Өргөөнд VI Их хурлаа хийв. Энэ өдөр намын гишүүд Чингисийн хөшөөний өмнө зураг авахуулах үеэр УИХ-ын гишүүн асан М.Зоригт. /Гэрэл зургийг mpa.mn/

Зураг
33
2016.12.09. Төв суурин газраас алслагдсан орон нутгийн хүүхдүүдэд ном хэмээх эрхэм ертөнцийн үүдийг нээж өгөхийг зорьж тэмээ унан, явуулын номын сан ажиллуулж явсан хүүхдийн зохиолч Ж.Дашдондогт Төрийн соёрхол хүртээв. /Гэрэл зургийг mpa.mn/

Зураг
34
2016.12.14. С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн Анхан шатны шүүх хурал 18 жилийн дараа ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид болов. /Гэрэл зургийг mpa.mn/