Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

М.Мөнхдэлгэр: Нийслэлийн хэмжээнд хүүхдийн тасгийн орны тоог 600-аар НЭМЭГДҮҮЛЭЭД байна

Г.Номин, iKon.mn
2016 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Амьсгалын замын цочмог халдварт, томуу, томуу төст өвчин ихэсч дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг дэх хүүхдийн тасгууд 5-60 хувь хүртэл хэтэрсэн ачаалалтай байгаа.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газраас ямар арга хэмжээ авч ажиллаж байгааг НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэрээс тодрууллаа.

- Эмнэлгүүдийн ачаалал хэтэрч хүлээлгийн танхим, хонгилд хүртэл ор тавьж хүүхэд хүлээн авсан байдалтай байгаа. Эмнэлгийн орны тоог нэмэгдүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?

- Жил бүрийн арваннэгдүгээр сараас хавар дөрөвдүгээр сар хүртэл амьсгалын замын өвчлөл, томуу томуу төст өвчний дэгдэлт нэмэгддэг учраас ес, аравдугаар сараас эхлээд л уг өвчнөөс урьдчилан сэргиийлэх тэмцэх ажлыг эрчимжүүлдэг.

Энэ жилийн хувьд томуу, томуу төст өвчин нэлээд хүндрэл өгч, хатгаа багтраа болох шинж тэмдгүүд илэрч байгаа учраас эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх зайлшгүй шаардлагатай байна. Ялангуяа 0-11 насны хүүхдүүдийг гэрээр нь эмчлэх боломжгүй учраас ачаалал ихсээд байгаа.

Нийслэлийн хэмжээнд 789 хүүхдийн ор байдаг. Энэ тоо хаанаа ч хүрэхгүй байгаа учраас том хүний дотрын тасгийн 315 орыг хүүхдийнх болгон шилжүүлсэн. Мөн нөөц өрөөнүүдэд /хүүхдийн тоглоомын болон чийрэгжүүлэлтийн өрөөнүүд/ 307 ор нэмж тавиад байна.

Хамгийн их ачаалалтай байгаа СХД-ийн нэгдсэн эмнэлэгийн амбулаторийн нэг хэсгийг хүүхдийн тасаг болгон 45 ор тавьж, хонгилд байсан хүүхдүүдээ тасаг руу шилжүүлээд байна.

Багануур, Багахангайгаас бусад бүх дүүрэг ачаалал ихтэй. Хүчин чадлаасаа давсан тооны хүүхэд хүлээн авч эмчилгээ хийж байна.

График: Дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн хүүхдийн орны тоо болон одоо хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн тоо

- Ачаалал 67 хувь хүртэл хэтэрсэн байгаа энэ үед эмч, сувилагч нарын хүрэлцээ хэр байгаа вэ?

- НЭМГ-аас АШУҮИС-тай хамтран ажиллаж резидент эмч нарыг дайчлан ажиллаж байна. Хүүхдийн резидент 19 эмчийг ачаалал ихтэй байгаа дүүргийн эмнэлгүүд рүү хуваарилсан байгаа. Мөн 533 резидент эмчийг өрхийн эрүүл мэндийн төвүүд рүү хуваарилж, эрүүл болон хүндрээгүй хүүхдүүдэд байнгын хяналт үзлэг хийх ажлыг зохион байгуулж байна. Хүндрэхээс нь өмнө гэрээр эмчлэх ажил хийж байгаа гэсэн үг.

Мөн дүүрэг бүр дээр зөвлөгөө өгөх утсыг ажиллуулж байгаа.

Амьсгалын замын цочмог халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар нийслэлийн эрүүл мэндийн төвүүдээс зөвлөгөө авах утасны жагсаалт

“Утасны эмч” ажлын өдрүүдэд 08:30-19:00 цагийн хооронд ажиллана.

 

Байгууллагын нэр

Утасны дугаар

Хариуцах эзэн

1.

Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв

362539

Түргэний эмч нар

2.

Баянзүрх эрүүл мэндийн төв

70150049

Хүүхдийн мэргэжилтэн  н.Ундрам

3.

Багануур дүүргийн эрүүл мэндийн төв

70210846

Халдвар судлагч эмч н.Очмаа

4.

Багахангай дүүргийн эрүүл мэндийн төв

70491003

Түргэний эмч нар

5.

Налайх дүүргийн эрүүл мэндийн төв

70233464, 70231003

Түргэний эмч нар

6.

Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв

98254999

Хүүхдийн мэргэжилтэн Бүтэмж

7.

Сүхбаатар Эрүүл мэндийн төв

350793, 88285051

Эмч н.Алимаа

8.

Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв

341003

Хүүхдийн мэргэжилтэн н.Онон

9.

Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв

70110716

Түргэний эмч нар

10.

Гачуурт тосгоны эмнэлэг

70490003

Жижүүр эмч нар

11.

Хонхор тосгоны эмнэлэг

95021234

Жижүүр эмч нар

12.

Жаргалант тосгоны эмнэлэг

98854010

Жижүүр эмч нар

13.

Туул тосгоны эмнэлэг

70497103

Жижүүр эмч нар

Эцэг эхчүүд бага насны хүүхдээ ханиад томуунаас яаж урьдчилан сэргийлэх, гэрийн нөхцөлд хэрхэн асарч сувилах, өвчний шинж тэмдгийг хэдийд таньж мэдэх, эмнэлгийн яаралтай тусламжийг ямар үед авах вэ гэх мэт олон талын зөвлөгөөг “Утасны эмч”-ээс асууж лавлах бүрэн боломжтой юм байна.