Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Дипломат болон албан паспорт эзэмшигчид Балба руу харилцан визгүй зорчино

ГХЯ
2016 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсын Гадаад хэргийн сайд Пракаш Шаран Махатын урилгаар Балба улсад 12 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд албан ёсны найрсаг айлчлал хийв.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил айлчлалынхаа явцад Балба Улсын Ерөнхийлөгч Бидяа Деви Бхандари, Парламентын спикер Онсари Гхарти, Ерөнхий сайд Пушпа Камал Дахал нарт бараалхаж, Гадаад хэргийн сайд П.Ш.Махаттай хоёр орны харилцаа, бүс нутгийн болон олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлуудаар хэлэлцээ хийв.

Гадаад хэргийн сайд нар сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг харилцан айлчлуулах, олон улсын харилцааны зангилаа асуудлуудаар зөвлөлдөх, парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллахаар тогтлоо.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсын Засгийн газруудын хооронд дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визээс харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрт гарын үсэг зурав.

 

Эх сурвалж: ГХЯ