Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Архийг орлуулан шингэн саван уусан 33 хүн Эрхүүд амиа алджээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Эрхүүд согтуурах зорилгоор бие угаалгын шингэн саван ууснаас 33 хүн амиа алдаж, долоон хүнийг баривчилжээ.

Нийтдээ 50 гаруй хүн эмнэлгийн тусламж авсан тухай Оросын албаныхан мэдээлсэн байна. Бүтээгдэхүүний гадна талд ууж болохгүй талаар бичсэн хэдий ч архинд донтсон хүмүүс хэрэглэсэн нь ийм эмгэнэлт явдалд хүргэжээ.

Уг бодисын найрлагад 93 хувийн метилийн спирт орсон гэсэн мэдээлэл нь тэднийг уух сэдэл төрүүлсэн бололтой. Хуулийнхан уг шингэнийг үйлдвэрлэн , тарааж байсан нийт долоон хүнийг илрүүлж баривчилжээ.

Өнгөрсөн сард ОХУ-ын ерөнхий сайдын орлогч Александр Хлопонин хэлэхдээ тус улсад хэрэглэгдэж байгаа согтууруулах ундааны 20 хувь нь зориулалтын бус, эм, үнэртэн зэрэг бүтээгдэхүүн байдаг гэсэн юм.

 

Эх сурвалж: Independent