Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын алагдсан элчин сайдын сүүлчийн гэрэл зураг

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Туркэд суугаа ОХУ-ын элчин сайд Андрей Карлов өчигдөр орой алуурчны гарт амиа алдсан билээ.

Тэрээр Анкарад Орос орны тухай гэрэл зургийн үзэсгэлэнг нээн үг хэлж байсан юм. Туркийн гэрэл зурагчны буулгасан Карловын сүүлчийн гэрэл зургийг үзүүлж байна. Түүний ард алуурчин зогсож байгаа нь харагдаж байгаа юм. Үүнээс хэдхэн хормын дараа алуурчин буу гаргаж ирээд элчин сайдын амийг хөнөөжээ.

 

Андрей Карлов нь 1954 онд төрсөн. 1976 оноос эхлэн Оросын дипломат албанд зүтгэж эхэлжээ. 2013 оны долдугаар сард Карлов Анкарад суух ОХУ-ын элчин сайдаар томилогдсон байна.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty