Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Берлинд ачааны машинтай халдлага болж 9 хүн амиа алдлаа

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Баруун Берлинд Зул сарын баярын зах ажиллаж байсан талбайд ачааны машинтай этгээд бөөн хүмүүс рүү дайран орсон хэрэг өчигдөр орон нутгийн цагаар 20:00 цагт болжээ.

Ачааны машинд хоёр хүн явсны нэгийг халдлагын үеэр баривчилсан ч дараа нь үхсэн байна. Нөгөөг нь сүүлд ойролцоох газраас баричвилж цагдаагийн газар хүргэжээ. Баривчлагдсан этгээд ачааны машиныг жолоодож байсан гэдгийг цагдаагаас мэдээллээ.

Цагдаа нар уг халдлагыг терроризмийн шинж чанартай гэж үзэж байна.

Халдлагын улмаас 9 хүн газар дээрээ амиа алдаж, 45 орчим хүн хүнд бэртжээ. Хүчнийхэн Берлиний иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан байна. Тэд бас хэлмэгдсэн хүмүүсийн нэр төрийг бодож, үйл явдлын дүрс бичлэгийг онлайнаар тараахгүй байхыг иргэдээс хүсжээ.

Ачааны машинтай халдлага үйлдсэн өөр нэг тохиолдол Францад өнгөрсөн зун гарсан билээ. Долдугаар сарын 14-нд Нис хотод Бастилийн цайзыг эзэлсний өдрийг тэмдэглэж байсан иргэд рүү ачааны машинтай этгээд довтолж, 86 хүний амийг бүрэлгэсэн юм.

 

Эх сурвалж: Russia Today