Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Мэдлэг: Өвлийн жолоодлого (II хэсэг)

WWW.CARDOCTOR.MN
2016 оны 12 сарын 20
Cardoctor
Зураг зураг

Халтираа гулгаанд замд урд дугуй гулгаж машин жолоодлогогүй болох (Зураг 1) эсвэл шарвах буюу хойд дугуй хөндөлдөж бүтэн эргэх үзэгдэл их гардаг (Зураг 2). Энэ үед дараах техникүүдийг мэдэж байхад тус болно.

 
Зураг 1: Руль жолоодлогогүй болж чигээрээ гулсах

 

 
Зураг 2: Шарвах буюу машины арын хэсэг шарваж удирдлагагүй эргэх

Гулгах шарвах тохиолдолд тоормос дээр хэт огцом гишгэж болохгүй. Энэ нь байдлыг улам муутгадаг. Үүний оронд хаазыг аажмаар багасган рулийг явах зүгт аажим чиглүүлэх хэрэгтэй. Хэт огцом рулийг мушгих, эргүүлэхээс зайлсхийх хэрэгтэй. Мөн зүтгэх тэнхлэгийг газартай барьцалдах байдлыг нь хангахад анхаарах хэрэгтэй.

Мөн араануудыг салгах эсвэл автомат машины арааг N дээр нь тавьж хөдөлгүүрийн эргэлтийг дугуйнд дамжуулахыг зогсоосноор саадыг тойрох боломжийг хангахад дөхөм болдог. Үүний дараа дугуйнууд гулсахаа больж, газартай барьцалдах үед жолоог нөгөө тийш залан гулгахаас сэргийлээрэй.

Одоо тоормосыг алгуур гишгэж, дараа нь ямар хөдөлгөөн хийхдээ анхаараарай.

TRC буюу нэмэлт электрон тогтворжуулагчтай автомашины хувьд:

 
Тогтворжуулагчтай машины хянах дээр асдаг анхааруулах гэрэл

Орчин үеийн TRC системүүд аль дугуй газартай барьцалдаж эсвэл гулгаж байгааг сайн мэдэрч ажилладаг. Энэ технологи нь дээрх гулгаанаас сэргийлэх аргатай адил зарчмаар ажилладаг.

  • Хаазыг багасгадаг
  • Дугуй тус бүр дээрх тоормосны үйлчлэл, нөхцөл байдлаас хамааран харилцан адилгүй байна.

Эдгээр системүүдийн чанар үр дүн мэдээж хэрэг харилцан адилгүй байдаг боловч дийлэнх нь нөхцөл байдалд маш хурдан хариу үйлдэл үзүүлж таны жолоодлогод дэмжлэг болж чаддаг. TRC систем ажиллах үед хамгийн гол нь рулийг явах гэж тал руугаа чиглүүлж, шаардлагатай үед нь тоормослох хэрэгтэй. Тус системийг түр салгах бол гүн цасанд шигдэж суусан үед л салгаж байгаарай.

 

ГУЛГААТАЙ ӨГСҮҮР БОЛОН УРУУ ЗАМД ЯВАХ

Өгсөх

Гулгаатай өгсүүр замд гарахад зөв замаар, зөв цагт нь хурдыг тохируулан явах нь чухал юм. Өгсүүр замаар явахад мэдээж хурдыг тохируулах хэрэгтэй. Доороос эрчтэй явж машинаа хурдасгах нь замын дунд хэсэгт ямар ч нэмэргүй болж дугуйг эргүүлдэг.

Өгсүүр замын орой дээр нь гарахдаа цаана нь ямар нэгэн саад байгаа эсэхийг нь шалгах хэрэгтэй. Хурдаа авч дээш явахдаа аль болох жигд хаазтай явах хэрэгтэй. Хэт их хааз өгснөөр дугуй хий эргэж дээш гарахад найдлагагүй болно. Иймд жигд хаазаар хурдыг тохируулан яваарай. Хэрэв замын голд зогсвол эвтэйхэн ухарч буугаад дахиад нэг үзээрэй.

Уруудах

Дээр хэлсэнчлэн орой дээр ямар нэгэн саад байгаа эсэхийг шалгах хэрэгтэй бөгөөд хэн нэгнийг байлган ямар нэгэн саад байгаа эсэхэд анхааруулах хэрэгтэй.

Мэдээж гулгаатай орой дээрээс буух гэж байгаа бол арааг 1-р араан дээр тавьж, хаазнаас хөлөө аван тоормослон буух хэрэгтэй. Механик машины хувьд араатай чигт нь конс гишгэлгүйгээр тоормослон явах нь хөдөлгүүрээр тоормослох давуу талтай. Хэрэв зам хэт гулгаатай шууд гулсаж байгаа бол шаардлагатай хэсэгт нь тоормосыг бага зэрэг авч хурд өгөх хэрэгтэй.

Түүний дараагаар хаазыг аажмаар багасгаснаар жолоодох боломжийг олгодог. Гэхдээ сүүлийн бага зэрэг хурд өгч удирдах арга нь илүү нарийн бөгөөд сургуулилт шаардлагатай арга юм.

Зураг