Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Бээжингийн утаанаас дүрвэгчид өмнө зүгийг зорих болжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Бээжин хотын утаа аюултай түвшинд хүрэв

Энэ жилийн хамгийн анхны утааны гамшиг эхэлсэнтэй холбоотойгоор Бээжингийн иргэд олноор өмнө зүгийн хотуудыг зорих болжээ.

Өнгөрсөн Пүрэв гарагт Бээжин тэргүүтэй хойд бүсийн хэд хэдэн хотод утааны хорыг “улаан” түвшинд хүрснийг зарласан юм. Хятадын хэмжүүрээр хамгийн аюултайд тооцдог энэ түвшинг ирэх Лхагва гараг хүртэл зарлаж байгаа ба автомашинуудыг тэгш, сондгой дугаараар хязгаарлаж, үйлдвэрүүдийг зогсоож, сургуулиудыг хаажээ.

Аялал жуулчлалын Qunar.com сайтын тоо баримтаар Бээжингээс далайн эргийн болон өмнө зүгийн хотууд руу нисэх нислэгийн захиалга аюултай түвшинг зарлахын өмнөх үеэс гурав дахин нэмэгдсэн байна.

Сургууль хаагдсан тул тэдний ихэнх нь хүүхдүүдээ аваад Хайнань арал руу Лхагва гараг хүртэл амрахаар ниссэн гэнэ.

Өмнө зүгийн Санья, Дали хотууд, Юннань, Шиамэн, Фужянь мужуудын хотуудыг зорих нислэгийн бизнес ангиллын суудлаас бусад нь бүгд зарагджээ.

Цаашдаа ч ийм зорилгоор аялах аялагчдын тоо байнга өсөх хандлагатай байгаа бөгөөд Бээжин, Шанхай, Чэнду, Гуанжоу, Тянжин хотуудын иргэд эдгээрийн дийлэнх нь болж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: South China Morning Post