Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Баривчлагдсанаасаа хойш Чой хатагтай анх удаа олны өмнө ил гарлаа

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Дуулианы эзэн Чой Сүүн Сил

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг огцруулахад хүргээд байгаа дуулианы эзэн, хатагтай Чой Сүүн Сил өнөөдөр буюу Даваа гарагт анх удаагаа олны өмнө ил гарсан байна.

Аравдугаар сарын сүүлээр прокурорт дуудагдахдаа тэр хамгийн сүүлд олон нийтэд харагдсан юм.

Өнөөдөр Чой хатагтай Сөүл хотын Төв дүүргийн шүүхэд болох урьдчилсан шатны шүүхийн сонсголд суужээ.

Өнгөрсөн сард түүнийг ерөнхийлөгч болон түүний туслахуудын оролцсон авлигын хэрэгт буруутгасан юм. Өмгөөлөгчийнх нь хэлснээр Чой Сүүн Сил “шүүхээр орж хэргээ шалгуулахад бэлэн байгаагаа” илэрхийлсэн байна.

Чойгоос гадна ерөнхийлөгчийн хоёр туслахыг албан тушаал хэтрүүлэн ашигласан, төрийн нууцад хамаарах бичиг баримтыг задруулсан, том компаниудыг дарамтлах замаар хувийн сандаа их хэмжээний хандив авсан хэрэгт буруутгаж байгаа.

 
 

 

Эх сурвалж: Korea Times