Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

САЙН МЭДЭЭ: 21 аймгийн эмнэлэг болон ЭХЭМҮТ эх, нярайн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжтэй боллоо

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг

НҮБ-ын Хүн амын сангаас 21 аймгийн Нэгдсэн эмнэлгүүдэд болон ЭХЭМҮТ-д нэн шаардлагатай байгаа 1.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий эх, нярайн оношилгоо, эмчилгээнд тусламж үзүүлэх тоног төхөөрөмжүүдийг өнөөдөр хүлээлгэн өглөө.

Люксенбургийн Засгийн газар болон НҮБ-ын Хүн амын сангийн хамтарсан санхүү, техникийн туслалцаатайгаар ЭМЯ-аас хэрэгжүүлж буй “Эх, хүүхдийн эрүүл мэнд ба цахим эрүүл мэндийг өргөжүүлэх нь” үндэсний төслийн хүрээнд эдгээр тоног төхөөрөмжүүдийг нийлүүлсэн бөгөөд дагалдах сургалтуудыг үргэлжлүүлэн дөрвөн өдрийн турш зохион байгуулах аж.

Нэг эмнэлэгт 5-8 ширхэг буюу нийт 132 тооны тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн. Үүнд:

  • Ургийн зүрхний бичлэгийн аппарат – 21
  • Өвчтөний монитор – 21
  • Пульсоксиметр,нярай – 4
  • Нярайн суурин инкубатор – 2
  • Нярай фото эмчилгээний аппарат – 22
  • Автомат шахуурга, тариурын – 42
  • Нярайн амьсгалыг эерэг даралтаар дэмжих аппарат, хамраар - 13
  • Эмэгтэйчүүдийн хэвлийн дурангийн багажны ком – 4
  • Сургалтын зөөврийн муляж, хэрэгслүүд, багцаар – 1
  • Зайн оношилгоо, зайн сургалтын сүлжээний сервер - 1
  • Зайн сургалтын бичлэгийн аппарат, гэрэлтүүлэг, дуу хураагуур – 1

Мөн эх барих, эмэгтэйчүүд, нярайн тусламж, үйлчилгээнд хэрэглэгдэх дөрвөн нэр төрлийн 1,600 ширхэг эмнэлзүйн удирдамж, зөвлөмж бүхий материалыг дагалдуулан өгсөн юм.

ФОТО

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг