Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

Super Mario Run өнөөдрөөс iPhone, iPad хувилбараа гаргалаа

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 12 сарын 16
IKON.MN
Зураг зураг

Нинтендо компанийн анхны гар утасны тоглоом болох Super Mario Run өнөөдрөөс App Store-т гарлаа.

Тоглоом нь татахад төлбөргүй бөгөөд 24 үетэй. Эхний гурван үе нь үнэгүй бол үлдсэн үеүдэд тоглохын тулд $10 төлөх гэнэ.

Super Mario Run нь дотроо гурван горимтой. World Tour горим нь дээр өгүүлсэн 24 үеийг багтаадаг стандарт тоглоом. Харин Toad Rally нь хурд шаардсан горим юм. Гурав дахь горим Mushroom Kingdom нь “Super Mario Maker” тоглоомны хөнгөвчилсөн хувилбар гэнэ. Энд та өөртөө зориулсан үеүдийг зохион бүтээж болох юм.

Харин нэг асуудал нь Super Mario Run тоглоом байнга интернэтэд холбоотой байхыг шаарддаг ба хэрвээ холболт байхгүй бол ажиллахгүй гэдгийг санаарай.

App Store дахь тоглоомны холбоос: Super Mario Run