Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

Арванхоёрдугаар сарын 29-н болон 2017 оны нэгдүгээр сарын 1-нд хилийн БООМТУУД АМАРНА

С.Бадрал, iKon.mn
2016 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр болон 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр тус тус ажиллахгүй. Дээрх өдрүүдэд бүх нийтийн амралтын өдөр тохиож буй учраас хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрийн  4.3-т заасны дагуу хилийн боомтууд амарна.

Харин эдгээр өдрүүдэд олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм байна.

Бусад өдрүүдэд 2016 онд БНХАУ-тай тохиролцсон хуваарийн дагуу  ажиллана.

 

Эх сурвалж: ГХЯ