Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

ЗГ-ын Ажлын хэсгээс Энержи Ресурс, Шенхуа, Сумитомогоос бүрдэх консорциумд албан ёсны захидал хүргүүлжээ

ikon.mn
2016 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Mongolian Mining Corp (975 HK) компанийн вэбсайтад мэдээлснээр http://www.mmc.mn/upload/2016-12-15_e_00975ann-20161215.pdf Энержи Ресурс, Шенхуа, Сумитомогоос бүрдэх консорциум Засгийн Газрын ажлын хэсгээс Таван Толгой төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх талаар албан ёсны захидал хүлээн авчээ.

Түүнчлэн өнөө өглөө Mongolian Mining Corp компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл Bloomberg TV Mongolia-д өгсөн ярилцлагандаа “Консорциумын бүтэц хэвээрээ байгаа” гэж мэдэгдлээ.

Г.Батцэнгэл: “Өмнө нь хийж байсан хэлэлцээртэй харьцуулбал төмөр замын эзэмшил анхнаасаа төрийн эзэмшилд байна гэсэн нөхцлийг тавьж байгаа...

Монголын Төмөр Зам компани 51%-ийг эзэмшээд, 49%-д Шенхуа Групп оролцоод явна.

Энержи Ресурс төмөр замын төсөлд шууд оролцохгүй. 

Консорциум нийлүүлэлтийнхээ 75%-ийг Хятад улс руу, 25%-ийг Япон, Солонгос зэрэг далайн чанад руу нийлүүлэх санал гаргасан. Консорциум бүтээгдэхүүнийг Монголдоо боловсруулаад экспортолно гэсэн чиг баримжаатай ажиллана.

Миний ойлгосноор бусад компаниуд сонирхолоо илэрхийлэхдээ туслан гүйцэтгэгчээр оролцоё гэсэн санал тавьсан гэж ойлгож байгаа. Ингэснээр цаашдаа консорциум эрсдэлээ үүрнэ, хөрөнгө оруулалтаа татна, үйл ажиллагаагаа зангидаж удирдана. Гэхдээ ганцаараа хийхгүй, бүх Монголчууд бүгдээрээ нийлээд хийнэ. Гэрээ хэлэлцээр амжилттай дуусвал шууд ажилдаа ороход бэлэн" гэжээ.

Өчигдрийн арилжаагаар MMC (975 HK) хувьцааны ханш 0.265 хонг конг доллароор хаагдсан бол уг мэдээ гарсны дараа буюу өнөөдөр 0.285-0.300 хонг конг долларын хооронд хэлбэлзэж байна.

 

Эх сурвалж: http://golomtsecurities.com/