Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

Yahoo-г худалдаж авахаа больж магадгүй боллоо

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 12 сарын 16
IKON.MN
Зураг зураг
Yahoo компанийн гүйцэтгэх захирал Мэриса Мэйер

Энэ оны долдугаар сард Америкийн харилцаа холбооны Verizon компани Yahoo-гийн үндсэн бизнесийг $4.8 тэрбумаар худалдаж авахаар тохиролцсон.

Гэвч тэр цагаас хойш Yahoo компани нь хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг хакеруудад алдсан хоёр том хэрэг дэлгэгдлээ. Өнгөрсөн есдүгээр сард Yahoo 500 сая хэрэглэгчийн мэдээллийг алдсанаа мэдсэн юм. Тэгвэл хоёр хоногийн өмнө тэд нэг тэрбум орчим хэрэглэгчийн хувийн мэдээллийг алдсан бас нэг хэргийг мэджээ.

Дээрх хоёр хэрэг нь хоорондоо хамааралгүй, 2013, 2014 онуудад гарсан тохиолдлууд юм.

Тэгвэл Блүүмбергийн саяхан мэдээлснээр Verizon компани хуулийн баг томилж, Yahoo компанийн үнийг бууруулах, эсвэл худалдан авах тохиролцооноосоо татгалзах хувилбаруудыг судлахаар болжээ.

Yahoo-гийн хэрэглэгчийн мэдээллээ алдсан сүүлийн тохиолдол нь интернэтийн түүхэнд хамгийн том хакерийн хэрэгт тооцогдож байгаа юм.

 

Эх сурвалж: The Verge