Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Буруу зуршлаасаа салж чадвал ЧИХРИЙН ШИЖИНГЭЭС сэргийлэх бүрэн боломжтой"

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Монголын диабет холбооноос Монголын Диабетийн Холбооны дэргэд Эрүүл Хооллолтын Клубыг байгуулсан талаар мэдээлэл хийлээ.

Дэлхий нийтийн хэмжээнд чихрийн шинжин өвчний улмаас зургаан секунд тутамд нэг хүн нас барж, долоон жирэмсэн эмэгтэйн нэг нь жирэмсний чихрийн шижин өвчнөөр өвдөж байна гэсэн тоо байдаг аж.

Энэ өвчнийг эрт илрүүлж, хянаагүйгээс үүдэн бөөрний дутагдалд орох, зүрхний шигдээс болох, тархинд цус харвах, хараагүй болох, хөл гараа тайруулах зэрэг хүндрэл гардаг байна. Үүнээс урьдчилан сэргийлж, энэ өвчинд хяналт тавьж явах үүднээс тус Эрүүл Хооллолтын Клубыг байгуулжээ. 

Энэ талаар Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн багш, профессор Х.АлтайсайханӨвчлөл нас баралтын шалтгааны 60-80 хувийг чихрийн шижин эзэлж байна. Бөөрний дутагдал ихэссэнээс болж гемодиализийн аппарат дутагдалтай байгаа.

Хэдхэн жилийн өмнө голдуу бөөрний өвчнөөс болж энэ аппаратанд ордог байсан бол одоо чихрийн шижин өвчний улмаас, цусны даралт ихсэх өвчний улмаас энэ аппаратанд ордог болж байна.

17-р зууны үед амьдарч байсан Английн эмч Томас Мэтью “Хүн төрөлхтөн өөрийн шүдээр булшныхаа нүхийг ухаж байна”​ гэж хэлсэн байдаг. Энэ нь бидний буруу хооллолт, буруу зуршил, хөдөлгөөний хомсдол, архи тамхи зэрэг хорт зуршлуудаас болж бие махбодоо өвчлүүлж байгааг хэлж байна.
 

Эрүүл мэнд, эдийн засгийн хүндрэлд орсон энэ үед чихрийн шижин өвчинд анхаарлаа хандуулах шаардлагатай. Энэ нь зөвхөн тухайн өвчтөнд бус, олон шинжилгээ, үнэтэй эмнүүд, эмч нарын үзлэг, өвчтөнүүд хөдөлмөрийн бүтээмж муутай болох зэргээр Монголын эдийн засагт нөлөөлж байна.

Тиймээс бид өөрсдийн санаачлагаар Монголын Диабетийн Холбооны дэргэд Эрүүл Хооллолтын Клубыг байгуулсан байгаа. Эхний ээлжинд АШУҮИС болон Интермед эмнэлэгт сургалт, эрүүлжүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа.

Сургалтуудын үр дүн сайн гарч байгаа бөгөөд өөрийн буруу зуршлаас салж чадах юм бол энэ өвчнөөс бүрэн сэргийлж чадах юм гэдгийг харуулж байна.

Манай улсад энэ өвчний талаар дэлгэрэнгүй бүртгэл мэдээллийн судалгаа хараахан хийгдээгүй байгаа учраас бид эмчилгээ авах боломжгүй болсон хойно нь илрүүлж, үр дүн муутай байна.

Иймээс яаралтай энэ өвчнийг илрүүлдэг, сайн хянадаг, хүндрэл гарахаас нь өмнө урьдчилан сэргийлдэг байхын тулд Монголын Диабетийн Холбооноос энэ үйл ажиллагааг дэмжиж ажиллаж байна” гэв.


Чихрийн шижин өвчнөөр дэлхийн хэмжээнд нийт 400 гаруй сая хүн өвчилсөн байдаг байна. Харин Монгол Улсын хэмжээнд 120 мянга орчим хүн байх магадлалтай гэж үзэж байгаа бөгөөд бүртгэлтэй, хяналтанд байдаг 30,000 орчим өвчтөн байдаг аж.