Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Жавзандулам: Хүүхэдтэй болсноос хойш манай гэр бүлийн ажлууд их хурдан бүтээд байгаа. Сугалаанд хожсон нь ч гэсэн хүүхдийн маань аз...

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 12 сарын 15
Сурталчилгаа

-Хүүхэдтэй болсноос хойш манай гэр бүлийн ажлууд их хурдан бүтээд байгаа. Сугалаанд хожсон нь ч гэсэн хүүхдийн маань аз ивээсэн байх гэж бодож байгаа...

Шоппинг Хийгээд Сингапур руу Хосоороо явах азтан тодорлоо

Шангри-Ла Худалдааны төв шинэ жилийг тохиолдуулан “ШОППИНГ ХИЙГЭЭД СИНГАПУР РУУ ХОСООРОО” сугалаат худалдааг 2016 оны 11-р сарын 12-оос 12-р сарын 9-ийг дуустал амжилттай зохион байгуулж дууслаа.

Нийт 22 шагналыг хэрэглэгч, үйлчлүүлэгчиддээ гардуулан өгсөн бөгөөд СУПЕР шагнал болох хосоороо Сингапурын Шангри-Ла Зочид буудалд 3 шөнө, 4 өдрийн турш амрах эрх болон хоёр талын нислэгийн тийзний эзэн болсон залуу хосуудтай товчхон ярилцлага өрнүүлснийг та бүхэнд хүргэж байна.

 
 
 
 
 
 
 

- Сайн байна уу? Юуны өмнө танд баяр хүргээд таны азтан болсон сэтгэгдлийг сонсмоор байна. Таны сэтгэгдэл ямар байна вэ? Гэр бүлээ танилцуулаач...  

- Баярлалаа. Ямар ч байсан азтан болсондоо үнэхээр их баяртай байна. Өмнө нь сугалаанаас огт юм хожиж байгаагүй. Анх удаа  ийм том шагнал хожиж үзлээ. Намайг Гантулгын Жавзандулам гэдэг. Манай хүнийг Нямсүрэнгийн Өсөхбаяр гэдэг. Бид хоёр нийлээд 2 жил болох гэж байгаа шинэхэн хосууд. Цаанаасаа хожих гээд байгаа юм шиг мэдрэмж төрөөд тохирлын өдөр бид хоёр нэлээд эрт ирээд бүх азтан шалгаруулж, супер шагналыг шалгаруулах мөч хүртэл гар гараасаа атгаад догдлоод хүлээж байлаа. Яг бидний сугалааны код гарч ирэхэд хөл газар хүрэхгүй баярласан. Худалдан авалт хийхдээ хоёулаа явж байсан, сугалааны тохиролоо ч бас хамтдаа догдолж хүлээсэн.

- Та ямар дэлгүүрээс худалдан авалт хийгээд азтан болсон бэ?

- Гоёо брэндийн дэлгүүрээс өвлийн бэлтгэлээ базааж ороолт, малгай худалдан аваад азтан болсон.    

- Сугалааны хонжвороороо хэзээ аялах төлөвлөгөөтэй байна? Удахгүй шинэ хүнээ өлгийдөн авах гэж байгаа юм байна. Хөл газар хүрэхгүй баяртай байгаа байх? Хэд дэх хүүхэд вэ?

- Анхны хүүхэд. Яг хэзээ явахаа сайн шийдэж амжаагүй байгаа. Удахгүй төрөх гээд ойрын хугацаанд явах боломжгүй байгаа учир хоорондоо сайтар ярилцаад шийдвэрлэнэ. Ер нь хүүхэдтэй болсноос хойш манай гэр бүлийн ажлууд их хурдан бүтээд байгаа. Сугалаанд хожсон нь ч гэсэн хүүхдийн маань аз ивээсэн байх гэж бодож байгаа.

- Өмнө нь хамтдаа гэр бүлээрээ хэр олон газраар аялаж байсан бэ? Аялах дуртай юу?

- Өмнө нь гэр бүлээрээ огт аялаж байгаагүй. Тиймээс энэ аялал нь бидний анхны аялал болох юм. Анхны аялалаа сугалаанаас хожоод маш азтай байна гэж бодож байна.

- Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Танай гэр бүлд аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

- Баярлалаа. Танай хамт олонд ажлын амжилт хүсэн ерөөе.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.