Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-д зочилсон гадаад жуулчдын өсөлтөөр Монгол улс тэргүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Москва, Кремль

Өчигдөр буюу Лхагва гарагт Оросын “Турстин” зах зээлийн судалгааны агентлагийн гаргасан тайланд 2016 оны эхний есөн сарын байдлаар ОХУ-д Монголоос 415 мянган жуулчин ирсэн нь өмнөх оны мөн үеэс 48 хувь өссөн үзүүлэлт гэж мэдээлжээ. Өсөлтийн хэмжээгээр ийнхүү Монгол улс тэргүүлсэн бол араас нь Өмнөд Солонгос 138 мянган жуулчин, 19 хувийн өсөлттэй, Эстони 309 мянган жуулчин, 17.5 хувийн өсөлттэй удаалсан байна.

Эхний тавд Хятад, Армени улсууд багтжээ.

Харин ОХУ-д ирсэн жуулчны тоо хэмжээгээр Украин 6.8 сая, Казахстан 2.8 сая жуулчнаар тус тус тэргүүлсэн байна. Эдний араас эхний аравд Хятад, Финланд, Польш, Азербайжан, Узбекистан, Герман, Армени, Монгол улсууд багтжээ.

2016 онд ОХУ-д нийтдээ 25 сая жуулчин ирэхээр байгааг тайланд дурдсан байна.

Ийнхүү Монгол улс ОХУ руу чиглэсэн жуулчны өсөлтөөр тэргүүлж, тоо хэмжээгээр эхний аравт багтжээ.

 

Эх сурвалж: Lenta.Ru