Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

ГУРВАН ГИЙГҮҮЛЭГЧ: Үндэсний шилдэг хуримтлуулагч таксины Оюунаа эгч

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 12 сарын 13
Сурталчилгаа

Монгол Улсад үндэсний хуримтлалтай 42,000 иргэн бий. 

Голомт банк иргэн бүрийг хуримтлалтай, улс орны эдийн засгийг дархлаатай болгох зорилгоор Үндэсний хуримтлалын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд жил гаруйн хугацаа өнгөрчээ. Энэхүү хөтөлбөрт нийт 42.000 иргэн нэгдэж,  хуримтлуулах зуршлыг өөртөө төлөвшүүлж чадсан учраас Голомт банкны хамт олон монголын банк санхүүгийн салбарын хамгийн өндөр өгөөж болох 20 хувийн урамшууллыг олгож байна. 

Гэхдээ Голомт банк нэг болзол тавьсан. Энэ бол та 20,50,100,300,500,000 мянган төгрөгийн хуримтлалаас сонголтоо хийж, сар бүр тогтсон өдөр тогтмол дүнгээр хуримтлалаа өсгөх юм. Ийм шаардлага тавьсны гол шалтгаан нь харилцагчийг  хуримтлуулах зуршилтай болгох ганцхан зорилготой ажээ. 

Үндэсний шилдэг хуримтлуулагч Н.Оюун-Эрдэнийг зорьсон нь...

Голомт банк Үндэсний хуримтлалын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн үеэс иргэдэд хуримтлалын ач тусыг ойлгуулах зорилготой чамгүй олон ажил хийсний нэг нь МҮОНР-тэй хамтарсан “Гэр бүлийн санхүүгийн боловсролд” нэвтрүүлэг байлаа. 

Сонсогчдын талархалыг хүлээсэн тус нэвтрүүлгийн олон мянган байнгын сонсогчдын нэг нь Сэлэнгэ аймгийн иргэн Н.Оюун-Эрдэнэ. Тэрбээр зүгээр ч нэг үндэсний хуримтлуулагч бус. Өөрийн гэсэн хуримтлуулах арга туршлагатай, үүнийгээ бусадтай хуваалцаж ирсэн, арвин туршлага бүхий  “ГИЙГҮҮЛЭГЧ” юм.  

Тиймээс Гурван гийгүүлэгч буландаа түүнийг урихаар бид МҮОНР-ийн Тэнхлэг студийн сэтгүүлчдийн хамт Сэлэнгэ аймгийг зорилоо. 

Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг сар гаруйн хугацаанд цуглуулжээ. 

Нутгийнхан нь түүнийг таксины Оюунаа эгч гэхээр андахгүй. 14 жилийн өмнө жолооны курс төгсөхөд нөхөр нь түүнд машин авч өгснөөс хойш, байнгын үйлчлүүлэгчидтэй, өдрийн орлогоор тасрахгүй болжээ. Оюунаа эгч биднийг найрсаг Сэлэнгэчүүдийн нэгэн адил идээ будаагаа дэлгэн угтсан юм. 

Ой өнгөрсөн зээ, анагаахад сурдаг охин, хүү, тооцоог нь бодчихдог том охин, зургийг нь зурсан өвгөн нь гээд энэ айлын хүн бүрийн хөлс хүчээ шингээж, өөрсдийн гараар барьсан орон сууц нь тун тухлаг. 

Ширээ дүүрэн өрсөн жимс жимсгэнээ намар хямдхан үед нь худалдаж авдаг тул өвөлжингөө “Витаминжуулалт”-ын аян тасардаггүй гэнэ. Өөрсдийн хашаанд тарьсан хүнсний ногоо нь хуримтлалаа өсгөхөд нь чамлахааргүй хувь нэмрээ оруулчихдаг тийм л ажил хөдөлмөрч гэр бүл. Үнэхээр ч Д.Улаанхүү гуайнх нэг нэгнээ гэсэн халуун дулаан сэтгэлээр “Пүнхийсэн” айл байлаа. 

 

 

 Оюунаа эгч орлого зарлагаа хөтөлдөг дэвтэртэй. Дэвтрийн хуудсыг 3 эгнээ болгон хуваасан байх бөгөөд эхний эгнээнд өдөрт 16,000 мянган төгрөгөөр 10 литр бензин авна... гэх мэтээр зарлагаа тэмдэглэжээ. Харин  2 дахь эгнээнд үйлчлүүлэгчдээсээ авах авлага, гурав дахь эгнээнд түүний өдрийн орлого бий. Тэрбээр орлого зарлагаа ийнхүү 14 жил хөтөлж байгаа, зургаан ч том дэвтэр дуусгажээ. 

 

Түүний тэмдэглэлийг сайтар харвал хуримтлалдаа мөнгө хийгээгүй өдөр гэж огт үгүй. Анх тэрбээр монголын радиогийн “Гэр бүлийн санхүүгийн боловсролд” нэвтрүүлэгт оролцохдоо 7 хоногт 35,000 төгрөгийг 3 сарын хугацаанд хуримтлуулж, хүүхдийнхээ сургалтын төлбөр болох нийт  450,000 төгрөгийг хураана гэсэн зорилт тавьжээ. Тэр үед олон сонсогч өдөрт 5000 төгрөг хуримтлуулна гэдэгт нь эргэлзэж байгаагаа илэрхийлж байж. 

 

Хамгийн мундаг  нь Оюунаа эгч энэ мөнгийг гурван сар биш сар хагасын хугацаанд цуглуулчихаж. Яаж гээч. Тэрбээр өдрийн 5000 төгрөгийн орлогоо өдөр бүр дансандаа хийхээс гадна, 10-т 20-т 50-т гэх мэт бидний задгай мөнгө хэмээн ад үзэж хүүхдүүд рүүгээ илүүчилдэг мөнгөө машиныхаа  урд хайрцагт  цуглуулсан байна. Нэг санаад үзэхээр л нөгөө мөнгө нь хэдийн 20-30,000 мянга болчихсон байдаг байж. Үүнийгээ хуримтлалын дансандаа хийсээр хугацаанаасаа өмнө зорилгоо биелүүлж чаджээ.

Харин нэг хачирхалтай зүйл ажиглагдсан нь тэрбээр 3 сарын хугацаанд 243,000 төгрөгийн кола ууснаа анзаарсан байна. Гэртээ орохдоо бариад ордог ганц сав ундаа, хичнээн их мөнгө залгиж орхисныг ярихдаа тэрбээр толгой сэгсэрч байлаа. 

Оюунаа эгчийн эхний зөвлөгөө:

  • Эхлээд зорилго тавь /Том байх тусмаа сайн/
  • Дараа нь түүндээ хэдий хугацаанд хэрхэн хүрэхээ төлөвлө /Өдөр бүр зорилгодоо үнэнч бай/
  • Орлого зарлагаа тэмдэглэ
  • Задгай мөнгөө цуглуул /Яг өнөөдрөөс хэвшүүлээрэй/
  • Эрүүл мэндэд хортой дэмий зүйлд бүү мөнгө үр /Зардалдаа хяналт тавь/

Хуримтлалтай болно гэхээр хүмүүс харамч хүн мэтээр ойлгодог. Гэтэл энэ нь ухаалаг зарцуулалт хийж чаддаг хүнийг хэлдэг.

Оюунаа эгчийг багад нь ээж аав нь хоол ундны мөнгөө бариулдаг байжээ. Нэгдүгээр гурил 1 төгрөг, элсэн чихэр 4 төгрөг байхад гэрийнхээ хоолонд яаж хүргэх үү хэмээн тооцож, дэвтэрд тэмдэглэснээрээ л худалдаа хийж, илүү дутуу үрдэггүй занд сурсан байна.  Тэглээ гээд Оюунаа эгчийн амьдрал  муудаагүй юм. 

“Хүмүүс хуримтлалтай болно гэхээр, гэнэт их мөнгө банкинд хийнэ гэж боддог. Гэтэл жишээ нь би Үндэсний хуримтлалын хөтөлбөрт 20 мянган төгрөгний данс нээлгээд, сард 2 удаа 10,000 төгрөг хийхэд жилийн дараа би ямар ч  сэтгэлийн дарамтгүйгээр өөртөө 300 орчим мянган төгрөг хуримтлуулсан байна. Одоо би 50,000 төгрөгөөр хуримтлал үүсгэнэ” гэж ярих түүнд олон зорилгыг нь биелүүлэх олон төрлийн хадгаламж бий. Гэнэтийн үед хэрэглэх, хүүхдийн сургалтын төлбөр, ач зээ нартаа зориулсан гээд хадгаламжаа төрөлжүүлэхийг тэрбээр сануулж байсан шүү. 

Жишээ нь гутал авахдаа сард хэдий хир мөнгийг хэдий хугацаанд цуглуулахаа тооцож, хуримтлуулчихвал нэг дор бөөн мөнгө гарахгүй, өөрт ямар ч сэтгэлийн дарамтгүйгээр худалдан авч чаддаг байна.   

Хамгийн гол нь урт хугацааны хадгаламж хамгийн өгөөжтэй. Оюунаа эгч мөнгөө хуримтлуулж байгаад нөхөртөө машин бэлэглэж байжээ. Бас тэд гэр бүлээрээ зун болгон эх орноороо аялдаг. Мөн тэд хуримтлалаа барьцаалж, үр хүүхдүүддээ байр орон сууц авч өгсөн. Аймгийн төвдөө хувийн орон сууц барьсан гээд хуримтлалын ач тусыг хүртэж буй үлгэр жишээ гэр бүл юм. Та Оюунаа эгчийг ганцаараа гэр бүлийнхээ санхүүг зөв удирддаг гэж бодож байна уу? Тэгвэл түүний нөхөр Д.Улаанхүү гуайд түүнийхээс нямбай хөтөлсөн дэвтэр бий. 

Үргэлжлэлийг дараагийн дугаараас... 

 

/Голомт банкны хамт олон Н.Оюун-Эрдэнэ эгчийн хуримтлуулах зуршил болон өөрийн арга туршлагаа МҮОНР-ийн сонсогчидтой хуваалцаж ирсэн тэрхүү эрхэм сэтгэлд талархан 200,000 мянган төгрөгийн урамшуулал олгосон бөгөөд 2016.12.08-ны өдөр Үндэсний хуримтлалын хөтөлбөрт нэгдсэн Сэлэнгэчүүдээc 2 азтаныг тодруулсан байна. /

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.