Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

ХАСБАНК Монгол Улсын шилдэг банкаар тодорлоо

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 12 сарын 13
Сурталчилгаа
Зураг зураг

Олон Улсын Банк Санхүүгийн салбарт нэр хүндтэй The Banker сэтгүүлээс жил бүр зохион байгуулдаг оны шилдэг банкуудыг шалгаруулан шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2016 оны 12-р сарын 7-нд арван долоо дахь удаагаа Лондон хотноо зохион байгуулагдаж 2016 оны шилдэгүүдээ нэрлэснээс “Монгол Улсын шилдэг банк”-аар ХасБанкийг тодрууллаа.

 
 
Шагнал гардуулах арга хэмжээ ХасБанкны ТУЗ-ийн ээлжит хуралтай давхцсан тул шагналыг Лондон хот дахь Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ХасБанкны хувь нийлүүлэгч)-ны ноён Аллан Попофф гардаж авлаа

90 жилийн түүхэн замналтай дэлхийн банк, санхүүгийн салбарт шалгуур, үнэлэмж тогтоох, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн The Banker сэтгүүл нь улс орнуудын шилдэг банкуудыг тодруулахдаа хөрөнгийн өсөлт, ашигт ажиллагаа, шинэ технологи нэвтрүүлж, зардлыг бууруулснаар үйл ажиллагаагаа өргөтгөж, улс орныхоо санхүүгийн салбарт шинэ стандарт тогтоосон байдал зэргийг харгалзан шалгаруулдаг ажээ.

Энэ жилийн шилдэгүүдээр АНУ-ын Bank of America, Японы Mitsubishi, Их Британийн Lloyds, Макаогийн ICBC Macau, Хонконгийн Standard Chartered Bank, Нидерландын ING групп зэрэг үйл ажиллагааны цар хүрээ, хөрөнгийн чадавхи, засаглал, найдвартай байдлаараа улсдаа төдийгүй бүс нутаг, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн санхүүгийн байгууллагууд шалгарчээ.

ХасБанк энэхүү нэр хүндтэй шагналыг 2013 онд авч байсан бөгөөд 15 жилийн ойн босгон дээрээ ийнхүү 2 дахь удаагаа Монгол Улсын шилдэг банкаар тодорч байна. Бидэнд итгэл хүлээлгэж, эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулан, хамтран ажиллаж буй харилцагч та бүхэнд талархал илэрхийлье.

Амьдралд – ашид хамтдаа

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.