Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

2016 оны Дэлхийд үнэлэгдсэн брэндүүд

ikon.mn
2016 оны 12 сарын 13
iKon.MN

Та брэнд гэх үгээр юуг ойлгодог вэ? “Юниливер”-ын Маркетингийн албаныханы бодлоор энэ нь компани хэрэглэгч хоёрын хооронд хийсэн гэрээг илэрхийлдэг байна. Тэд брэнд гэх үгийн цаана ганц гэрээ ч биш, харин гэрээний багц байдаг гэж итгэдэг аж. Тэдгээр гэрээг зөвхөн хэрэглэгч л цуцлах эрхтэй. Хэрэв хэрэглэгч тухайн компанийг гүйцэтгэл, чанараа алдаж, итгэлийг нь алдсан гэж үзсэн тохиолдолд гэрээнийхээ бүхий л заалтыг сайн мөрдөх өөр компанийг сонгож, шинээр хамтын ажиллагаагаа эхлүүлдэг.

Энэ үүднээс авч үзвэл тус гэрээг дэлхийн түвшинд сайн гүйцэтгэж яваа Монгол брэнд гэвэл ямар брэнд нүдэнд тань харагдаж байна вэ? Бид доорх брэндүүдийг жагсаахдаа тухайн брэндийн түүх, бүтээгдэхүүний онцлог чанар, хэрэглэгчдэд хүлээн зөвшөөрөгдсөн байдал, зах зээл дээрх нэр хүнд, мөн үйл ажиллагааны тогтвортой байдлыг нь харгалзан үзэж гаргалаа.

  1. ARKHI брэнд- Дэлхийд экспортлогдсон анхны Монгол брэнд

 

 

БНМАУ –ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор гадаадад экспортлох үндэстний өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шийдвэрээр тухайн үеийн Архи, Пивоны комбинатад төрсөн Монголын хамгийн анхны экспортын брэнд өдгөө 40 жилийн нүүр үзэж байна.

Социализмын үед гадны зочид төлөөлөгчдийн өмнө урдаа барьдаг идээний дээжээр эрхэмлэгдэж, гайхагдсан шилмэл амтаараа гарын нандин бэлэг болж чадсан брэнд бол ARKHI юм.

АПУ компани 2011 онд уг бүтээгдэхүүнээ дахин шинэчилж, орчин үеийн шилдэг технологи болох Алмазан шүүлтүүрийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж байсан бол энэ жил ARKHI брэндийн 40 жилийн ойд зориулж дахин давтагдашгүй цор ганц дугаарлалт бүхий Arkhi EXPORT буюу Экс 40 брэндийг худалдаанд гаргасан байна.

Монголын анхны экспортын хүнсний бүтээгдэхүүн бүтээх он дамжсан нөр их ажлыг нэр төртөй үүрч гарсан ARKHI брэнд нь олон улсаас нэр хүндтэй, өндөр зэрэглэлийн шагналуудыг удаа дараалан авч байсан бол 40 жилийн ойд зориулан гаргасан тусгай бүтээгдэхүүн нь Олон улсын алдарт “CATHAY PACIFIC International Wine & Spirit Competition” шалгаруулалтаас АЛТАН МЕДАЛЬ хүртэж чанараа дэлхийд дахин баталлаа.

Шагналын мэдээлэл:  http://www.hkiwsc.com/searchspirit2016/info/936

Веб сайт: http://apu.mn/arkhi/

 

  1. Говь брэнд- Монголын ноос, ноолуурын анхдагч брэнд

 

 

Монголын ноос, ноолуурын брэндийн анхдагч “Говь” брэнд өдгөө гадаадын зах зээлд 47 салбар дэлгүүртэй болсон байна. Тэд саяхан тансаг зэрэглэлийн “Yama” гэх шинэ брэндийг бүтээж, худалдаанд гаргасан. “Говь”-ийг дэлхийд таниулсан гол зүйл бол Монгол ямааны ноолуурын давтагдашгүй чанар нь юм. 22 саяар тоологдох Монгол ямаа дэлхийн ноолуурын 40 хувийг хангадаг хэдий ч байгалийн чанараараа ховор, нандинд тооцогддог. Цайруулаагүй, будаагүй Монгол ямааны ноолуур нь дэлхийн өөр хаана ч байхгүй байгалийн 4 үндсэн өнгөтэйгөөрөө үнэлэгддэг. “Говь” ХК нь үйлдвэрлэл, хүчин чадал, чанар, үйлчилгээ зэрэг бүх талын үзүүлэлтээрээ дэлхийн топ 5 ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн тоонд багтдаг байна.

Веб сайт: http://www.gobi.mn/mn/

   

  1. Lhamour- Монголын анхны органик гоо сайхны брэнд

 

 

Байгалийн гаралтай, 100 хувийн органик цэвэр бүтээгдэхүүнүүдээрээ Монгол бүсгүйчүүдийн маань талархалыг хүртээд буй брэнд бол Lhamour юм. Тэд үйл ажиллагаагаа эхлээд хоёр жил болсон хэдий ч олон амжилтанд хүрсэн бөгөөд “ACES-2016” буюу 2016 оны “Азийн хамгийн үлгэр жишээ, тогтвортой хөгжиж буй аж ахуйн нэгж” шагнал гардуулах ёслолд “Хариуцлагатай жижиг дунд үйлдвэр”-ээр шалгарсан байна. Харин тус брэндийн үүсгэн байгуулагч Д.Хуланг NHK World суваг онцолж, “Her Story” хэмээх үлгэр дуурайлал авахуйц эмэгтэйчүүдийн тухай цуврал нэвтрүүлэгтээ урин оролцуулсан юм. Lhamour брэндийн бүтээгдээхүүн Япон, Өмнөд Солонгос, Хонг Конг, Сингапур зэрэг улс орнуудад экспортлогдоод эхэлсэн учир “Дэлхийн брэнд” гэх жишигт маань зүй ёсоор багтаж байгаа юм.     

Шагналын мэдээлэл:  http://www.acesawards.com/winners-list-2016/

Веб сайт: http://lhamour.mn

 

  1. Жардин хотхон- Дэлхийн үнэлэгдсэн анхны Монгол хотхон

 

 

Монгол улсын барилгын тэргүүлэгч компани болох “Эс Девелопмент” ХХК-ийн барьсан “Жардин” хотхон нь Олон улсын үл хөдлөх хөрөнгийн салбарын шилдгийн шилдгүүдийг шалгаруулдаг “International Property Awards”-оос “Таван одтой Шилдэг орон сууц” болон “Өндөр үнэлэгдсэн Орон сууцын барилга” гэсэн 2 төрлийн шалгаруулалтын стандартуудыг бүрэн хангаж, шагнал хүртсэн Монголын анхны хотхон юм.

Жардин хотхон нь 2,5 га талбай дахь тансаг зэрэглэлийн орон сууцны төсөл бөгөөд нийт талбайн 30 хувь нь ногоон байгууламж билээ. Түүнчлэн Монголын эрс тэс уур амьсгалд төгс зохицсон Герман, Италийн шилдэг тоног төхөөрөмжийг олон жилийн нүсэр судалгаанд үндэслэн Итали дизайн загвартай хослуулж, нэвтрүүлснээрээ онцлог юм.

Шагналын мэдээлэл: http://propertyawards.net/international-2015/

Веб сайт: www.jardin.mn

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.