Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх Даваа гарагаас 11 уулзвараар гэрэл дохио хамаарахгүй БАРУУН ГАР ТИЙШ ЭРГЭНЭ

Г.Номин, iKon.mn
2016 оны 12 сарын 12
iKon.MN
 

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хүрээнд аравдугаар сарын 10-наас эхлэн дөрвөн уулзвараар тээврийн хэрэгсэл баруун гар тийш тогтмол эргэх болсон билээ.

Тэгвэл өнөөдөр нэмж 11 уулзвараар гэрэл дохио хамаарахгүй баруун гар тийш эргүүлэх болсон талаар НЗДТГ-аас мэдээлэл хийлээ.

11 уулзвараар гэрэл дохио хамаарахгүй баруун гар тийш эргүүлэх шийдвэр ирэх долоо хоногийн Даваа гараг буюу энэ сарын 19-нөөс хэрэгжих юм байна.

Уулзваруудын байршил:

 

Нийслэлийн хэмжээнд гэрлэн дохионы зохицуулалттай 142 уулзвар байгаагаас 48 уулзвар баруун гар тийш тогтмол эргэх боломжтой аж.

Дээрх уулзваруудад тогтмол асах нэмэгдэл ногоон гэрэл нь тээврийн хэрэгслийн жолоочид давуу эрх олгохгүй бөгөөд зөвшөөрсөн гэрлээр уулзвар нэвтэрч яваа явган зорчигч, тээврийн хэрэгсэлд заавал зам тавьж өгч хөдөлгөөнийг үргэлжлүүлэх, аюулгүй байдлыг сайтар ханган хөдөлгөөнд оролцох шаардлагатайг Замын Цагдаагийн Албанаас зөвлөж байгаа юм.