Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

ГХЯ: Хураамж нэмэх шийдвэр зөвхөн Гашуун сухайт-Ганц модны боомт дээр хэрэгжиж байгаа

С.Бадрал, iKon.mn
2016 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг

ӨМӨЗО-ны захиргаанаас Монгол, Хятадын дөрвөн боомт дээр ачаа болон том даацын машины хураамжийг нэмэх шийдвэр гаргаж, уг шийдвэрийг арванхоёрдугаар 1-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн.

Энэ талаар ГХЯ-наас "Бидний авсан мэдээгээр хураамж нэмэх шийдвэр нь одоогоор зөвхөн Гашуун сухайт-Ганц модны боомт дээр хэрэгжиж байгаа, харин бусад боомтууд хураамжийн хуучин журмаа мөрдсөн хэвээр байна.

ӨМӨЗО-ны энэхүү шийдвэр нь энэ оны арваннэгдүгээр сарын эхээр гарсан бөгөөд уг шийдвэрт зөвхөн Монгол, Хятадын бус, мөн Хятад, Оросын Манжуур зэрэг гурван боомтоор орох ачаа болон машины хураамжийг нэмэхээр заасан байгаа" хэмээн мэдээллээ.

Мөн 2016 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр Москва хотноо зохиогдож буй Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гишүүн орнуудын Тээврийн сайд нарын бага хурлын “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гурван улсын Тээврийн яамны удирдлага гарын үсэг зурав.

Энэ хэлэлцээрийг  байгуулснаар Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын нутаг дэвсгэрийг дамнасан автозамын дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх эрх зүйн таатай орчин бүрдэж, ачаа эргэлт, худалдааны хэмжээг нэмэгдүүлэх таатай нөхцөл бүрдэж байгаа аж.

 

Эх сурвалж: ГХЯ