Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

А.Амундра: Оюуны өмчийн маш хатуу зохицуулалт хийхэд дээд тал нь 10 телевиз үлдэнэ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг

"Монгол масс медиа" группийн захирал А.Амундра "Блүүмберг" телевизийн "Ярилцах цаг" нэвтрүүлгийн зочноор оролцжээ. Монголын хэвлэл мэдээлэл, контент үйлдвэрлэлийн зах зээл, ирээдүйн чиг хандлага, хөгжлийн талаарх сонирхолтой ярианы ОНЦЛОХ ЭШЛЭЛийг хүргэж байна. 

Бид контент үйлдвэрлэгчид гэж өөрсдийгөө харах ёстой. Хүнд хэрэгтэй контент үйлдвэрлээд тэр нь өөрөө зарагддах байх ёстой гэж бодож байна.
Харилцаа холбооны суурь дэд бүтэц маань сайн хөгжчихлөө.
Монголын контент олон улсын зах зээлд гарах боломж бүрдэж байна. Харамсалтай нь зохицуулалт нь байхгүй болохоор бид арван жилийн өмнөхөөрөө байна.
Оюуны өмчийн асуудалд яаралтай зохицуулт хийх, орлого хуваарилалтын асуудлыг зохицуулах, дотоодын контентын үнэлэмжийн асуудлыг шийдэх хэрэгтэй.
Хууль бус контент гаргаж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслээ хаахгүй бол энэ салбар хөгжихгүй.
Оператор компаниуд монгол контентыг үнэгүй аваад үзүүлчихдэг ч гадаад контентод мөнгө төлдөг. 
Өнгөрсөн бүтэн сайнд "Авьяаслаг Монголчууд" гэдэг Монгол контент үзэгчдийн 60-70 хувийг өөртөө цуглуулсан гэдэгт эргэлзэхгүй байна. Тэгвэл тухайн цагт ногдох орлогын 60-70 хувийг контент үйлдвэрлэгч нь авах ёстой. Энэ бол хамгийн чухал зарчим.  
Оператор компаниуд нь контент нийлүүлэгчтэйгээ ямар нөхцлөөр, ямар хувиар орлогоо хуваарилах нь тодорхойгүй. Үүнийг Засгийн газар, эрх баригчид хуулиар л зохицуулна.
Хүн гүтгэхийг би хэвлэлийн эрх чөлөө гэж үздэггүй. Хардах эрхээ хэрэгжүүлэх нь хэвлэлийн эрх чөлөө.
Хэвлэл мэдээллийн салбар яг л банк, цемент үйлдвэрлэлтэй адил бизнесийн зарчмаараа л хөгжих ёстой гэж би боддог.
Рекламны үнийг тогтоохдоо сүүлийн дөрвөн жил бид рейтинг дээрээ суурилахыг хичээж байгаа.
“Гэрлэн дохио” киноны дундуур гарч буй рекламны үнийг бид секунд нь 20 мянган төгрөгөөр тогтоосон.
Монголын рекламны зах зээлд жилийн 25-27 сая ам.доллар байна. Энэ тийм ч муу зах зээл биш.
Телевизүүд амьдрахад хямдхан байна. Жилийн 300 сая төгрөгөөр телевиз ажиллаж болоод байхад ийм олон телевиз байлгүй яах вэ.
Оюуны өмчийн маш хатуу зохицуулалт хийхэд дээд тал нь л 10 телевиз үлдэнэ.
Хэвлэл мэдээлэл, худалдаа хоёрыг нийлүүлэхээр төлөвлөж байна. Агуулгатай бараа илүү сайн зарагддаг.
Хямралын үед зардлаа аль болох багасгаж, орлогын бүтэцээ төрөлжүүлж, эрсдэлтэй алхам хийхгүй байхыг хичээж байгаа.
Монголын эдийн засаг сэргэтэл бид тэсэх ёстой л гэж бодож байна. 
Оросуудтай хамтраад кино хийе гэхэд нэг ангийг нь хоёр сая ам.доллараар хийж чадах уу гэсэн.
Ирэх таван жил телевиз үзэгчид өснө. 
Бид Өвөр Монголын “Одон” телевизтэй хамтарч Сорхугтани хатны тухай 20 ангит кино хийхээр ярьж байна.
Олон улсын зэх зээлд Монгол контентыг гаргах туйлын зорилготой. 

 

Эх сурвалж: Блүүмберг телевиз

Нэвтрүүлгийг бүтнээр нь үзэх бол: