Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

“Хангай” хорооллын ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦыг ашиглалтад оруулахыг шаарджээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын 2015.06.15-ны өдрийн 248-р тогтоолоор Сүхбаатар дүүрэг дэх 7-р хорооллын Хангай хотхоны 223 айлын орон сууцыг “Төрийн түрээсийн орон сууцны сан”-д шилжүүлжээ.

“Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-аас эдгээр түрээсийн орон сууцнуудад амьдрах иргэдийг шалгаруулах ажиллагааг 2016.08.05-ны өдөр зохих журмын дагуу зохион байгуулсан билээ.

Гэвч тус хорооллын байрнуудыг барьж дуусган, улсын комисст хүлээлгэн өгөх ажиллагаа нь гүйцэтгэгч компаниудын үйл ажиллагаатай холбогдон удааширч байгаагаас шалтгаалан иргэд байрандаа орж чадахгүй байдал үүсээд байгаа аж.

Иймд ТОСК ТӨҮГ-ын удирдлагууд Хангай хотхоны барилга угсралтын ажлыг гүйцэтгэгч компанийн ерөнхий инженер, ашиглалтын албаны менежер зэрэг албаны хүмүүстэй энэ сарын 6-ны өдөр уулзалт зохион байгуулж түрээсийн байрнуудыг ашиглалтанд оруулах ажлыг шуурхай зохион байгуулж, иргэдийн амьдрах нөхцөлийг хангахыг шаардлаа гэж ТОСК-аас мэдээллээ.