Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Бид ямар орнуудтай хамгийн их "АШИГ/АЛДАГДАЛТАЙ" худалдаа хийдэг вэ?

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын гадаад худалдааны хамгийн сүүлийн үеийн /2016 оны 10 дугаар сар/ статистикийг танилцуулж байна. Энэ удаа гадаад худалдааны тэнцэл дээр хамгийн "ашигтай" болон "алдагдалтай" гарсан арван улсыг нэрлэе.

Гадаад худалдааны тэнцэл гэдэг нь Монголчууд юуг бүтээж, ямар орлого олов, юуг гаднаас авч, ямар хэмжээний валютын төлбөр гадагш гаргав гэдгийг харуулдаг эдийн засгийн суурь үзүүлэлт юм. Энэ үзүүлэлт (-) утгатай байна гэдэг нь бид гадагш их хэмжээний валют урсгаж, харин эх орондоо илүү бага валют оруулж ирж байгааг илэрхийлнэ. Валют их байх тусам тухайн улс БАЯН байдаг. 

Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл 2016 оны эхний арван сарын гүйцэтгэлээр нэг тэрбум ам.долларын ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 15.7 сая ам.доллараар өссөн байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ 6.4 тэрбум ам.доллар юм.

Манай хоёр хөршийн хувьд Монгол Улстай хамгийн өргөн дэлгэр гадаад худалдаа хийдэг. БНХАУ-тай хийх худалдаандаа бид хамгийн их ашигтай байдаг бол ОХУ-тай хийж буй худалдаандаа хамгийн их алдагдалтай байдаг.

Тухайлбал бид оны эхний арван сарын байдлаар БНХАУ-аас 890 гаруй сая ам.долларын бараа импортолсон бол 3.1 тэрбум орчим ам.долларын бараа экспортолжээ. Энэ нь нийт экспортын 80 гаруй хувийг эзэлж байгаа юм. Харин манай улсын экспортын бүтээгдэхүүний 90 орчим хувийг Уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг гэдгийг энд сануулъя. 

ГРАФИК 1: ГАДААД ХУДАЛДААНЫ ТЭНЦЭЛД АШИГТАЙ ГАРСАН ТОП 3 ОРОН /МЯНГАН АМ.ДОЛЛАР/

ГРАФИК 2: ГАДААД ХУДАЛДААНЫ ТЭНЦЭЛД АЛДАГДАЛТАЙ ГАРСАН ТОП 7 ОРОН /МЯНГАН АМ.ДОЛЛАР/

Харин манай улс дараах орнуудаас илүү их бараа импортолж, бага бараа экспортолдог буюу баланс дээр (-) дүнтэй бичигддэг гэсэн үг юм. Гаалийн Ерөнхий Газраас гаргасан статистикт дэлхийн бүх орнуудтай хийсэн худалдааны талаар мэдээлэл байгаа ч бид хамгийн их дүнтэй орнуудыг түүж авсныг сануулж байна.