Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

Рио Тинтогийн босс экспорт саатсан явдлыг “байдаг л нэг асуудал” гэжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Рио Тинто компанийн босс Монголоос зэсийн баяжмалыг Хятадад экспортлоход гарсан саатлыг удахгүй шийдэгдэнэ гэж үзэж байгаагаа хэвлэлд ярьжээ.

Өнгөрсөн долдугаар сард энэ албан тушаалд томилогдсон Жан Себастьен Жак орон нутгийн эрх баригчидтай ажиллахад иймэрхүү асуудал гардаг, удахгүй шийдэгдэнэ гэдэгт итгэж байгаа гэсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Хятадын хилийнхэн тэдний зэс гаргадаг замын шугамыг хааж өөр шугамд шилжүүлсэн нь урт дараалал үүсгэх болсон тул Оюу Толгой экспортоо зогсооход хүрсэн юм.

Хятадын талын энэ арга хэмжээг Төвдийн шашны тэргүүн Далай ламын Монголд хийсэн айлчлалтай холбоотой байж магадгүй тухай яриа гараад байв.

 
Гэрэл зургийг mpa.mn

Тэгвэл Оюу Толгойн төслийг хариуцан ажиллаж байсан ноён Жак хэлэхдээ “Асуудал гарах бүрт бид хилийн удирдлагуудтай ярилцаж асуудлаа шийдэж чаддаг байсан. Энэ удаа ч гэсэн шийдэгдэнэ гэдэгт би эргэлзэхгүй байна” гэжээ.

Оюу Толгой бол Рио Тинтогийн хувьд чухал төсөл бөгөөд энэ оны эхээр гүний уурхайн олборлолтод $5.3 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээр болсон юм.

Оюу Толгойн бараг бүх бүтээгдэхүүн дэлхийн хамгийн том металлын хэрэглэгч болох Хятад улс руу гардаг.

 

Эх сурвалж: Telegraph