Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

Саяногорск хотын тэнгэрт солир дэлбэрчээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Сибирьт унасан солир

Өчигдөр буюу Мягмар гарагийн үдэш баруун өмнөд Сибирь, Хакасын БНУ-д байгалийн сонирхолтой үзэгдэл болсон байна. Тэнгэрт солир дэлбэрч, шөнийн тэнгэрийг өдөр мэт гэрэлтүүлсэн нь Хакасын Саяногорск хотоос хамгийн тод харагджээ.

Гэрчүүдийн өгүүлж байгаагаар солир 3-4 секундын хугацаанд тэнгэрт үзэгдсэний дараа хагас минут орчим болоод хүчтэй дэлбэрэх чимээ гарсан байна. Үүний нөлөөгөөр их гэрэл гарч, автомашинуудын дохиолол дуугарсан тухай орон нутгийн хэвлэлд мэдээлжээ.

Дэлбэрэлт өндөрт болсон тул ямар нэг хохирол учруулаагүй байна. Дэлбэрэлтээс ямар нэг хэлтэрхий газарт унасан эсэхийг судлахаар Бабикийн хөндий рүү судлаачид гарчээ. Оросын Сансар Судлалын Хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар энэ солир нь 10-15 метрээс хэтрэхгүй диаметртай, төмөрлөг биш чулуурхаг бүтэцтэй байх магадлалтай гэсэн байна.

Ийм төрлийн солир нь ихэнхдээ аюул багатай, агаар мандалд шатаж дуусдаг гэнэ.

 

Эх сурвалж: Russia Today