Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

Оскарын шагналын баримтат киноны эхний шалгаруулалтад “Бүргэдийн анчин охин” тэнцжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Бүргэдийн анчин охин

Өчигдөр Оскарын шагналын баримтат киноны төрөлд нийт 145 бүтээлээс 15-ыг шигшиж эхний шалгаруулалтад оруулахаар болсон байна.

Эдгээр 15 бүтээлийн дотор Отто Бэллийн найруулсан “Бүргэдийн анчин охин” баримтат кино багтсан байна. Уг бүтээлд Монголын Алтайн уулсад амьдардаг казах охин хэрхэн бүргэдээр ан хийх эрдэмд суралцаж байгаа тухай өгүүлдэг юм. Одоо Академийн баримтат киноны шүүгчид таван нэр дэвшигчийг энэ жагсаалтаас дахин шалгаруулж ирэх оны нэгдүгээр сарын 24­-нд зарлана.

Харин 2016 оны кино урлагийн шилдэг бүтээлүүдийг шалгаруулах ёслол 2017 оны хоёрдугаар сарын 26-нд болох юм.

Шалгарсан 15 бүтээлийг жагсаавал:

  • Cameraperson, Big Mouth Productions
  • Command and Control, American Experience Films/PBS
  • The Eagle Huntress, Stacey Reiss Productions, Kissiki Films and 19340 Productions
  • Fire at Sea, Stemal Entertainment
  • Gleason, Dear Rivers Productions, Exhibit A and IMG Films
  • Hooligan Sparrow, Little Horse Crossing the River
  • I Am Not Your Negro, Velvet Film
  • The Ivory Game, Terra Mater Film Studios and Vulcan Productions
  • Life, Animated, Motto Pictures and A&E IndieFilms
  • O.J.: Made in America, Laylow Films and ESPN Films
  • 13th, Forward Movement
  • Tower, Go-Valley
  • Weiner, Edgeline Films
  • The Witness, The Witnesses Film
  • Zero Days, Jigsaw Productions

Эх сурвалж: Yahoo News