Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч дөрөвдүгээр сард огцроход бэлэн байгаагаа мэдэгдлээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр ерөнхийлөгч Пак Гын Хэтэй уулзсаныхаа дараа эрх баригч Саенури намын дарга Чун Жин Сук түүнийг ирэх оны дөрөвдүгээр сард огцруулах төлөвлөгөөг ерөнхийлөгч хүлээн зөвшөөрснийг зарлалаа.

Дөрөвдүгээр сарын сүүлээр одоогийн ерөнхийлөгчийг огцруулж, зургаадугаар сард нь ээлжит бус сонгууль явуулахаар төлөвлөжээ. Харин ирэх Баасан гарагт ерөнхийлөгчийг хууль зөрчсөнд тооцож яллах (impeachment) эсэхийг сөрөг хүчний санаачилгаар парламент хэлэлцэх юм. Пак ерөнхийлөгч “хэрвээ хууль зөрчсөнд тооцож яллах санал парламентаар дэжигдвэл надад хэлэх зүйл байхгүй, Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийг дагах болно” гэж хэлсэн тухай бас мэдээлжээ.

Ерөнхийлөгч Пак Гын Хэ болон түүний найз Чой Сүүн Силийг тойрсон дуулиан түүнийг албан тушаалаасаа огцроход хүргээд байгаа ба өөрөө огцроход бэлэн гэдгээ мэдэгдээд байгаа. Гол нь нэр хүндтэйгээр огцрох уу, эсвэл гэмт хэрэгтэн болж суудлаасаа зайлуулагдах уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.

Яллах хувилбарыг парламент дахь сөрөг хүчнийхэн болон эрх баригч намын зарим гишүүд мөн дэмжиж байгаа ажээ. Гэхдээ хууль ёсоор ерөнхийлөгчийг яллахын тулд парламентын нийт 300 гишүүний доод тал нь 200 гишүүний дэмжлэгийг авах ёстой. Гэтэл сөрөг хүчин парламентад 165 суудалтай юм. Пак Гын Хэгийн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн таван жилийн хугацаа 2018 оны хоёрдугаар сард дуусах байв.

 

Эх сурвалж: South China Morning Post