Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

"ҮЗХ-ноос хамгийн өндөр санал авсан ДӨРВӨН хүн намын даргын сунгаанд өрсөлдөнө"

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяраас тус намын 6-р Их хурлын талаар тодрууллаа. 

-Намын шинэчлэлийн талаар тодруулахгүй юу. АН шинэчлэгдэж чадах уу?

-АН улс төрийн намынхаа хувьд төлөвшлийн шинэ үе шатанд ирж байна. Шинэтгэлийн асуудал бол зөвхөн 6-р их хурдаар хийгдээд зогсчих дуусчих асуудал биш. АН-ыг фракад хуваагдсан хувьчлагдсан гэсэн шүүмжлэлийг жирийн гишүүдээс ирүүлж байгаа. Тиймээс бүртгэлийг цахимаар хийдэг больё, хариуцлагын тогтолцоотой больё,  нээлттэй ил тод зарчимд шилжие итгэл даадаг нам болж төлөвшие гэдэг зарчмын асуудлуудыг АН-ын шинэтгэлийн хөтөлбөрөөрөө хэлэлцэж батлах гэж байна.

Шинэтгэлийн хөтөлбөр бол манай намын ойрын дунд хугацаанд баримтлах үндсэн чиг баримжаа болох юм. Энэ шинэтгэлийн нэг хэсэг нь АН-ын дүрэмд өөрчлөлт оруулснаар эхэлж байгаа юм. 

Энэ дүрмээр АН-ын даргыг нийт саналын эрхтэй гишүүдээс сонгодог больё гэсэн зарчмын өөрчлөлтийг оруулж байгаа.

АН-ын дунд шатны байгууллагын дарга нарыг өөрөөр хэлбэл аймаг нийслэл дүүргийн намын дарга нарыг зөвхөн намын хорооны гишүүдээс биш өргөсөн төлөөллөөр ил тод сонгооё гэсэн санал гаргаж байгаа. Эдгээр саналыг хэлэлцээд маргааш бараг батлах байх.

-Гишүүдээ цахимаар бүртгэнэ гэлээ. Үүнийг тодруулахгүй юу?

-Нэгдүгээр сарын 8- н хүртэл АН-ын нийт гишүүдийн шинэчилсэн бүртгэл явагдана. Үүний дараа нэгдүгээр сарын 22-нд улс орон даяар 330 сум 9 дүүрэгт бүх анхан шатны намын үүрүүдийн хурал болно. Энэ хурлаар намын үүрийн дарга нараа нээлттэй ил тод сонгоно. Дараа нь буюу нэгдүгээр сарын 29-ний хавьцаа бүх шатны сонгуулиуд явагдана. Аймгийн зөвлөлдөх зөвлөлийн гишүүний сонгууль, ҮЗХ-ны сонгууль, нийслэл, дүүргийн сонгуулиуд болно. Үүний дараа хоёрдугаар сарын 20-доор орон даяар сунгаагаар намын даргаа сонгох ажлуудыг төлөвлөж байна. 

-Намын даргад тэдэн хүн нэр дэвшүүлнэ гэсэн квот байгаа юу. Одоогоор хэдэн хүн намын даргад нэр дэвшихээ мэдэгдээд байна вэ?

-Одоогийн байдлаар 4-5 хүн намын даргад өрсөлдөхөө мэдэгдсэн байгаа. Гэхдээ 10 нь ч хүн дэвшиж магадгүй. Тэгвэл 10-ууланг нь өрсөлдүүлэх үү гэдэг асуудал гарч байгаа. Тийм учраас үүнийг хоёр шаттай болгоё гэсэн санал гарч байгаа. 

Эхний шат нь ҮЗХ дээр хамгийн өндөр санал авсан дөрвөн хүнийг цааш нь явуулья гэсэн санал гаргасан. Тэгэхгүй бол сонгон шалгаруулалт явуулахад их төвөгтэй байгаа. Тэр дөрөв нь улс орон даяар марафонд ороод явдаг больё гэж байгаа юм. Ийм төсөл орж ирж байгаа.

-ҮЗХ-ны гишүүдийн тоо нэмэгдэж байгаа юу?

-ҮЗХ-ны 228 гишүүн байж байгаад сүүлд өргөжөөд 256 болсон. Дүрмийн шинэчлэлээр 304 орчим болгох санал гарсан. Үүн дээр шууд суудал гэж бий болж байгаа. Энэ нь УИХ-ын гишүүн болсон АН-ын гишүүн ҮЗХ-нд шууд сууна гэсэн үг. Ингээд ҮЗХ нийт 350-360 гишүүнтэй болж байгаа. Одоогийнхоос 100-гаар нэмэгдэнэ гэсэн үг.