Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ши Жиньпин, Дэвид Камерон нарын хамт уусан баарыг Хятадын компани худалдаж авчээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Ши Жиньпин, Дэвид Камерон нар 2015 оны аравдугаар сард

Өнгөрсөн жил Британид хийсэн айлчлалынхаа үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин ерөнхий сайд Дэвид Камероны урилгаар Англи маягийн тосгоны уушийн газар орж шар айраг ууцгаасан билээ.

2015 оны аравдугаар сард болсон түүхэн үйл явдлын дараа уг баар алдаршиж, Хятад жуулчид ихээр зочлон даргынхаа идсэн хоол, уусан шар айргийг амтлах болсон байна.

Тэгвэл саяхан Хятадын төрийн дэмжлэгтэй гэгддэг SinoFortone хөрөнгө оруулалтын компани энэхүү баарыг худалдаж авсан тухай худалдаа зуучлалын Christie & Co компани Даваа гарагт мэдээлжээ.

Британий ерөнхий сайдын зуны өргөөнөөс хэдхэн минутын зайтай байрлах баар нь Камероны очих дуртай газар гэнэ. Баарыг бүр 16 дугаар зуунд байгуулагдсан гэдэг ба тухайн үед Лондоны сүйх тэрэгнүүдийн зогсоолын дэргэд байрлаж байсан ажээ.

Баарыг худалдаж авсан SinoFortone компани өнгөрсөн оны Ши Жиньпиний айлчлалын үеэр Британид 5.2 тэрбум паундын хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулсан байна. Үүн дотор Paramount-ын загвартай цэцэрлэгт хүрээлэнг Лондоны ойролцоо байгуулах төсөл багтаж байжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post