Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Apple автомат жолоодлоготой машин бүтээж байгаа нь тодорхой болжээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 12 сарын 6
IKON.MN
Зураг зураг

Apple компани удаан хугацааны турш цуу яриа гарсны эцэст анх удаагаа автомат жолоодлоготой машин зохион бүтээх төсөл хэрэгжүүлж байгаагаа олон нийтэд ил болголоо.

Тус компанийн бүтээгдэхүүний интеграцчлал хариуцсан захирал Стив Кеннэр АНУ-ын замын хөдөлгөөнийг зохицуулах байгууллага болох NHTSA (National Highway Traffic Safety Administration)-д хандаж таван хуудас захидал илгээсэн байна. Захидалд Apple компани нь автомат жолоодлоготой машины салбарт их хэмжээний хөрөнгө оруулан ажиллаж байгаа ба зохицуулалтын бодлого боловсруулахад оролцож, өөрсдийн хуримтлуулсан мэдлэг, туршлагаа хуваалцах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

Apple автомашиныг жолоочгүй болгосноор жил бүр гардаг сая сая осол, хүний амь үрэгдэх явдлыг зогсоох боломжтойг дурдаад ийм төрлийн машин үйлдвэрлэж байгаа компаниудад тавигддаг өндөр шаардлагыг бууруулах хүсэлтэй байгаагаа мөн илэрхийлсэн байна.

Өмнө нь Apple-ийг автомашин зохион бүтээж байгаа тухай мэдээлэл маш хомс, дотоод ажилтнуудаас нь гарсан гэх бүдэг бадаг мэдээлэл цуурхал хэлбэрээр тарж байсан юм. Одоогийн байдлаар Apple автомашины инфотайнмент систем гаргаад байгаа ба түүнийг нь нэвтрүүлсэн машинууд түрүүчээсээ зах зээлд гараад эхэлсэн. Уг системээ тэд улам өргөжүүлж автомашиныг жолоочгүй зорчуулах чиглэлд ажиллаж байж магадгүйг мэргэжилтнүүд хэлж байна.

 

Эх сурвалж: Independent