Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нар Их хуралдаа ирлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Ардчилсан Намын VI Их хурал Соёлын Төв Өргөөнд өнөөдөр эхэллээ.

Хурлын нээлт Ардчиллын сүлд дуу болох Хонхны дуугаар эхэллээ. Хонхны дууг зохиолын дуучдын шинэчлэн дуулснаар хурлын төлөөлөгчдөд хүргэв.

Дараа нь орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан намын хороодод АН-ын лидерүүд ялалтын туг гардуулах ёслол боллоо.

Индэр дээр АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ нар уригдан гарч ирж, ялалтын туг гардууллаа.

Их хуралд сум, аймаг, нийслэл, дүүргээс сонгогдсон Ардчилсан намын төлөөлөгчид, тус намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд, Хяналтын ерөнхий хорооны гишүүд, Намын дэргэдэх байгууллагын төлөөллөөс бүрдсэн 1,210 орчим хүн оролцож байна. Намын дарга З.Энхболд, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нар хуралдаа иржээ.

Хурал эхлэхийн өмнө оролцогчид Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

АН-ын үндсэн дүрмийн шинэчлэлийг Их хурлаараа 2 өдрийн турш хэлэлцэх аж. 

Харин АН-ын даргын асуудлыг хэлэлцэхгүй юм байна.

Фото: АН-ын VI Их хуралд оролцогчид

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг