Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Узбекистаны ерөнхийлөгчөөр Шавкат Мирзияев сонгогдлоо

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Ням гарагт болж өнгөрсөн Узбекистаны ерөнхийлөгчийн сонгуульд Шавкат Мирзияев 88.6 хувийн саналаар тэргүүлснийг сонгуулийн төв коммисс мэдээллээ.

Төв Азийн Узбекистаныг 25 жил төмөр нударгаар захирсан Ислам Каримовыг есдүгээр сард 78 насандаа таалал төгссөний дараа ерөнхий сайд Мирзияевыг ерөнхийлөгчийн түр орлон гүйцэтгэгчээр томилсон юм.

Өндөр хяналтан дор зохион байгуулагдсан сонгуульд Мирзияев ялах нь нэгэнт тодорхой байлаа.

Европын Аюулгүй байдал, Хамтын Ажиллагааны байгууллага OSCE-ийн ажиглагчид Узбекийн сонгуулийг нээлттэй, ил тод болоогүй гэж дүгнэжээ. ЗХУ нуран унаснаас хойш Узбекистанд явагдсан өмнөх зургаан сонгуулийг ч тэд ийнхүү дүгнэж байсан юм.

Энэ удаагийн сонгуулийн ирц 87.83 хувь байж, 17.9 сая сонгогч саналаа өгчээ. 59 настай Мирзияев гурван өрсөлдөгчтэй байсан хэдий ч тэд бүгд одоогийн засгийн газрыг дэмжигчид байсан юм.

2003 оноос хойш ерөнхий сайдын албыг хашиж буй Мирзияев нь Каримовын өв уламжлалыг тууштай үргэлжүүлэхээ амлаж байгаа ажээ.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty