Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын парламент бизнесийн томчуудаа байцааж байна

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Өмнөд Солонгосын парламент ерөнхийлөгч Пак Гын Хэ болон түүний найз эмэгтэй Чой Сүүн Сил нартай холбоотой дуулианы мөрөөр тус улсын хамгийн том есөн компанийн тэргүүнүүдийг байцааж байна.

Тэднийг ерөнхийлөгч Пакын нөлөөгөөр Чой хатагтайн ашгийн бус хоёр байгууллагад мөнгө хандивласан эсэхийг тодруулах юм.

Парламентын байцаалтад Hyundai, Hanjin, Lotte, Samsung, SK, Hanwha, LG, CJ группуудын ерөнхийлөгч нар болон тус улсын хувийн хэвшлийн хамгийн том лобби байгууллага болох Federation of Korean Industries-ийн ерөнхийлөгч нар оролцож байна.

Уг арга хэмжээг YouTube сувгаар шууд дамжуулж байгаа ажээ.