Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Мисс А.Баярцэцэгт “Мулан”-ы дүрд шалгуулах санал тавьжээ

Б.Заяа, Өдрийн сонин
2016 оны 12 сарын 6
Монголын мэдээ
Зураг зураг

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, гоо бүсгүйг шалгаруулдаг “Miss World” тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо үргэлжилж байна. Тус тэмцээнд “Торго модель” агентлагийн загвар өмсөгч, мисс А.Баярцэцэг оролцож, эх орноо төлөөлж буй юм.

Тэгвэл түүнд Сан Франциско дахь агентлагаас “Уолт Дисней” компанийн хийж буй “Мулан” уран сайхны кинонд шалгуулах хүсэлт тавьсан байна. Одоогоор дээрх хүсэлтийн дагуу мисс А.Баярцэцэг өөрийн портфолиогоо тус агентлагт явуулаад байгаа гэнэ. 

Дашрамд дурдахад, загвар өмсөгч, мисс А.Баярцэцэг хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр кино урлагт хөл тавьж, АНУ-ын “Netflix” компанийн бүтээл “Марко Поло” кинонд туслах дүр бүтээсэн нэгэн билээ.

Зураг