Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: “Газарзүйн тооцооллын загвар”-ыг танилцуулна

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Корпорейт зочид буудалд

08:30 цагт ХХААХҮЯ, Швейцарын хөгжлийн агентлаг, Газрын харилцаа, геодизи, зураг зүйн газар хамтран "Бэлчээр ашиглалтын хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх нь" үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулна.

Туушин зочид буудалд

09:00 цагт “Төвлөрлийг сааруулах бодлого – Орон нутгийн хөгжил” сэдэвт нутгийн удирдлагын чуулганыг зохион байгуулна.

Хангарди ордонд

09:30 цагт Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа болно.

НҮБ-ын Хурлын танхимд

13:00 цагт Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон судалгааны төв Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо болон Япон Улсын Гадаад Худалдааны Байгууллагын Хөгжиж буй эдийн засгийн хүрээлэнтэй хамтран ЖЕТРО, Дэлхийн банк болон АХБ зэрэг байгууллагуудад ашиглагддаг орон зай болон худалдааны зардлыг тооцдог “Газарзүйн тооцооллын загвар”-ыг танилцуулна.