Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Засгийн газрын гишүүдийн хариуцлагын асуудлыг хөнджээ

Д.Цэцэг
2016 оны 12 сарын 6
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр өргөтгөсөн хуралдаанаа хийв. Хуралдаанд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын дарга М.Энхболд болон намын гишүүд оролцож, эдийн засгийн өнөөгийн хүндрэлийг хэрхэн даван туулах асуудлыг хэлэлцсэн юм.

Мөн нэлээд олон цаг хуралдсан МАН-ын бүлгийн хуралдаанаар хариуцлагын асуудлыг хөндсөн байна. Тодруулбал, төрийн албаны томилгоо, Засгийн газрын гишүүдийг хариуцсан ажилдаа хариуцлага, сахилга баттай хандах асуудлыг намын удирдлага болон гишүүдийн зүгээс анхааруулжээ.

Хэлэлцсэн асуудалтай холбоотой гишүүд Төрийн албаны тухай хууль, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэдэг дээр санал нэгдсэн байна. Энэ үеэр Засгийн газрын дөрвөн сайдыг огцруулах тухай хэлэлцээгүй гэдгийг эх сурвалжууд хэлсэн юм.

Зураг