Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Шинзо Абэ Пэрл Харборт зочилсон Японы анхны ерөнхий сайд болно

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Энэ сард Хавайн аралд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай уулзах үеэрээ Пэрл Харборт зочлох төлөвлөгөөтэй байгаагаа Японы ерөнхий сайд Шинзо Абэ өчигдөр буюу Даваа гарагт мэдэгдлээ.

1941 оны арванхоёрдугаар сарын 7-нд Япончууд Пэрл Харборт гэнэт довтолсноор Номхон Далайд Дэлхийн Хоёрдугаар дайн эхэлж байсан юм. Ингэснээр Абэ нь тус түүхэн газарт айлчилсан Японы анхны ерөнхий сайд болж байна. Өнгөрсөн тавдугаар сард Барак Обама анх удаа АНУ атомын бөмбөг хаясан Хирошима хотод айлчилсны дараа энэ нь Японы талын хариу айлчлал болж байгаа юм. Айлчлалын үеэр Обама уучлал гуйгаагүй боловч харамслаа илэрхийлж, дэлхий нийтийг цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байхад уриалж байв.

75 жилийн өмнө Японы онгоцнууд Пэрл Харбор дахь АНУ-ын тэнгисийн цэргийн баазад гэнэдүүлэн довтолсноор 2,400 гаруй цэрэг, энгийн иргэний аминд хүрсэн бөгөөд тухайн үед ерөнхийлөгч байсан Фрэнклин Рузвельт уг өдрийг “гутамшигтай өдөр” гэж зарлаж байв.

Хоёр цаг үргэлжилсэн агаарын довтолгоонд Америкийн 20 хөлөг онгоц, 164 нисэх онгоц сүйрсэн байна. Японы олон нийт Абэгийн мэдэгдлийг таатай хүлээн авч, Обамагийн Хирошимад хийсэн айлчлалын хариуг барих нь зүй ёсны хэрэг гэж үзэж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: South China Morning Post