Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Математикийн улсын олимпиадад “Сант” сургууль ТЭРГҮҮЛЛЭЭ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Нэрт математикч П.Энхболдын нэрэмжит математикийн улсын олимпиадын шагнал гардуулах ёслол өчигдөр ХААИС-ийн танхимд боллоо. Монголд улсын зэрэглэлтэй томоохон хоёр олимпиад болдгийн нэг нь арванхоёрдугаар сарын 3-4-ний хооронд зохион байгуулагдсан энэхүү олимпиад билээ.

Олимпиадад орон нутаг, нийслэлийн хоёроос дээш ангийн 2,700 гаруй сурагч оролцжээ. Ерөнхий боловсролын “Сант” сургуулийн баг энэ жил 6 алт, 6 мөнгө, 7 хүрэл, нийт 19 медаль авснаар багийн дүнгээрээ тэргүүлж, аваргын ЦОМЫН ЭЗЭН боллоо. Харин хоёрдугаар байрт “Соёмбо” сургууль, гутгаар байрт “Орчлон” сургуулийнхан орсон юм.

“Сант” сургуулийн Гүйцэтгэх захирал З.ЭнхмөнхЭнэ жил “Сант” сургуулийн 20 жилийн ой тохиож байгаа. Энэ ойг тохиолдуулан манай сургуулийн хамт олон багаараа олимпиадад орж, олон медаль авлаа. Математикийн чадвар өндрөөр үнэлэгдэж буй энэ цаг үед сурагчид маань ийнхүү амжилт гаргасанд баяртай байна” хэмээв.  

Тус сургуулийн медаль авсан сурагчдын тал нь анги дэвшин орж амжилт гаргасан нь сонирхолтой юм. Математикийн улсын олимпиадаас медаль авсан “Сант” сургуулийн сурагчдын нэрсийг танилцуулж байна.

 

Анги дэвшин орж амжилт гаргасан сурагчид:

5-р ангийн сурагч Д.Энэрэлт, Ц.Цэнгэл нар 6-р ангид дэвшин орж хүрэл медаль,

6-р ангийн сурагч Ц.Сайханбилэг 7-р ангид дэвшин орж алтан медаль,

7-р ангийн сурагч Б.Билгүүн, Ш.Билгүүдэй нар 8-р ангид дэвшин орж алт, мөнгөн медаль,

8-р ангийн сурагч Ц.Ганхөлөг 11-12-р ангид дэвшин орж хүрэл медаль хүртжээ.

Ангилалдаа оролцож амжилт гаргасан сурагчид:

2-р ангийн сурагч Б.Хүслэн хүрэл медаль,

4-р ангийн сурагч М.Түвшинбаяр хүрэл медаль,

5-р ангийн сурагч Д.Энэрэлт алт, Ц.Цэнгэл хүрэл, С.Атархүү хүрэл медаль,

7-р ангийн сурагч Б.Билгүүн мөнгө, Я.Түвшинсанаа мөнгөн медаль,

8-р ангийн сурагч А.Нямдаваа мөнгө, Ш.Билгүүдэй мөнгөн медаль,

10-р ангийн сурагч Д.Итгэл алт, Ц.Ганхөлөг мөнгөн медаль

Чөлөөт ангилалд “Сант” сургуулийг төгсөгч Б.Пүрэв алтан медаль хүртжээ.

ЭГЧ ДҮҮ ХОЁР АЛТАН МЕДАЛЬ АВАВ

Д.Итгэл, Д.Энэрэлт нар эгч дүүс. Тэд “Сант” сургуульд хамтдаа сурч, хамтдаа олимпиадад оролцож аав ээж, багш, хамт олноо баярлуулдаг ажээ.

Энэ удаад тэд хоёул алтан медаль хүртэж гарамгай амжилт гаргалаа. Эгч Д.Итгэл нь 10-р ангийн сурагчдаас хамгийн шилдэг нь байж алтан медаль хүртсэн бол дүү Д.Энэрэлт нь өөрийн сурдаг 5-р ангийн төрөлд алтан медаль, анги дэвшин орж зургаадугаар ангийн төрөлд хүрэл медаль авсан байна. Тэднээс баярын сэтгэгдлийг нь сонслоо.

“Сант” сургуулийн 5-р ангийн сурагч Д.Энэрэлт:

 

“Улсын олимпиадад өөрийнхөө болон дээд ангилалд өрсөлдөж алт, мөнгөн медаль авлаа. Би олимпиаддаа сар гаруй хугацаанд гэртээ болон сургууль дээрээ бэлдсэн. Ирээдүйд би програм хангамжийн инженер болох хүсэлтэй. Яагаад гэвэл энэ чиглэлээр суралцаж, дэлхий нийтэд хүртээмжтэй том зүйл бүтээж чадвал амжилтад хүрэх боломжтой. Сургуулиа төгсөөд би АНУ-д суралцахыг хүсэж байгаа” гэв.

“Сант” сургуулийн 10-р ангийн сурагч Д.Итгэл:

 

“Энэхүү амжилтыг гаргахад “Сант” сургууль маш их тусалсан. Мөн олимпиадыг сайхан зохион байгуулсан Олимпиадын хороондоо баярлалаа. Амжилтад хүргэхэд тусалсан багш нар, сургууль, аав ээждээ маш их талархаж байна.

Дүү бид хоёр математикийн олимпиадад байнга оролцдог. Энэ жил бид хоёр Тайланд улсад зохиогдсон олон улсын математикийн олимпиадаас хүрэл, тусгай байрын шагнал авсан байгаа.

Ирээдүйд би мэдээллийн технологийн чиглэлээр суралцана гэж төлөвлөсөн. Үүнд одоо гүнзгийрүүлэн судалж буй математик, физикийн хичээлүүд маш их хэрэгтэй” гэв.

“Сант” сургуулийн шилдэг төгсөгч Б.Пүрэв ЧӨЛӨӨТ АНГИЛАЛД ТЭРГҮҮЛЭВ
 

Тус олимпиадын бас нэг сонирхолтой төрөл нь ямар ч хүн оролцож болох чөлөөт ангилал юм. Оюутан, багш, сурагч, математик сонирхогч хэн бүхний оролцож болох энэ төрөлд “Сант” сургуулийн 2016 оны төгсөгч Б.Пүрэв түрүүлж алтан медаль хүртжээ.

Тэрбээр одоо сургууль дээрээ олимпиадад бэлтгэж буй дүү нартаа багшилж, тусалж дэмжиж байгаа юм. Мөн дэлхийн шилдэг их сургуульд элсэн суралцахаар зэхэж байна. Б.Пүрэв нь энэ зун Хонг Конгд зохион байгуулагдсан олон улсын математикийн 57 дугаар олимпиадаас хүрэл медаль хүртэж байсан юм. Түүний нэгэн адилаар "Сант" сургуулийн олон сурагчид энэ жил зохион байгуулагдсан олон улсын математик, физик, газарзүй, биологийн олимпиадад амжилттай оролцож эх орныхоо нэрийг гаргасан тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Харин энэ удаад тэд сургуулийнхаа 20 жилийн ойгоор 19 медаль, нэг алтан цом гээд нийт 20 шагнал хүртсэн ТОМ АМЖИЛТ гаргалаа. 

гэрэл зургууд
 
 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.