Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Дуучин С.Амармандахыг зодсон хэрэг гарсанд ОХУ-ын ЭСЯ-наас ХАРАМСАЖ буйгаа илэрхийлжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын Элчин сайдын Яамны дипломат ажилтан өнгөрсөн арваннэгдүгээр сарын 22-ны шөнө "Хар сарнай" хамтлагийн ахлагч С.Амармандахыг зодсон хэрэг гарсан.

Түүний өмгөөлөгч Г.Батбаяр өнөөдөр ОХУ-ын ЭСЯ-нд дипломат ажилтныг хуулийн дагуу шалгуулах хүсэлтээ хүргүүлсэн билээ.

Энэ үеэр ЭСЯ-наас ийм хэрэг гарсантай холбогдуулан харамсаж буйгаа илэрхийлсэн байна.


Дуучин С.Амармандах зодуулсны улмаас тархинд нь нөж хурсан. Гэрийнхэн нь ээлжлэн сахиж байгаа тухай түүний аав С.Сүхбаатар хэвлэлийн бага хурал хийх үеэрээ мэдэгдсэн юм.