Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Чацарганы тосыг хэрэглэх нь олон төрлийн ашиг тустай

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 12 сарын 6
Сурталчилгаа

Сүүлийн жилүүдэд тохиогоогүй эрс хүйтрэлт энэ өвөл болж байна. Цэцэрлэг сургуулиар ханиад томууны дэгдэлт ихэсч, биеийн аль нэг хэсгээ хөлдөөсөн гэх хүмүүс нэмэгдсээр,  эмнэлэгт ор хүрэлцэхгүй байна гэсэн мэдээлэл хаа сайгүй.

Түүнчлэн агаарын бохирдол, экологийн тэнцвэргүй байдал, эм бэлдмэл, химийн гаралтай хүнсний бүтээгдэхүүн, амьдралын хэв маяг, хорт зуршил зэргээс шалтгаалсан өвчлөлүүд улирал харгалзахгүй нэмэгдсээр. Энэ бүх эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг бид эх орны хөрсөн дээр ургасан байгалийн цэвэр чацарганы 100%-ын тосыг хэрэглэснээр шийдвэрлэх боломжтой юм.

Бүх насныхныг хамарсан өвчлөлийн хүнд хэлбэрүүдийн нэг болох хорт хавдраас бид чацарганы тосыг хэрэглэснээр урьдчилан сэргийлэх боломжтойг эрдэмтэд нотолсон байна.

Уншигч таньд ганцхан чацарганы тос байхад хэрхэн эрүүл, гоо сайхан байхыг Монос эм судлалын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Биологийн ухааны доктор А.Баянмөнхтэй хийсэн ярилцлагаас хүргэе. 

 

- Чацаргана жимсний судалгааг Монос эм судлалын хүрээлэнгээс хийсэн гэж байсан. Энэхүү судалгааны талаар ярилцлагаа эхлүүлье.

- Монгол оронд 700 гаруй эмийн ургамал байдгаас жимс болон навчийг нь өргөнөөр ашигладаг нэг ургамлын хэлбэр бол чацаргана. Уур амьсгалын эрс тэс нөхцөлд он удаан жил амьдарч үлдэхийн тулд тухайн организм маань өөртөө биологийн маш хүчтэй бодисуудыг агуулсан байдаг.

Монгол орны зэрлэг чацарганы найрлага нь бусад оронд ургаж байгаа чацарганы найрлагаас биологийн идэвхит бодисын агууламжаараа хамаагүй илүү байдгийг судалгаагаар баталсан. Уламжлалт анагаах ухаанд шарх анагаах, дархлаа дэмжих үүднээс чацаргана жимсыг түвд хэлээр “дарбу” гэж нэрлэн жоронд хэрэглэдэг байжээ.

Тэр болгон жимснүүд өөртөө тос агуулаад байдаггүй учраас гадны судлаачид энэхүү жимсийг “шар алт”, “умардын амтат хан боргоцой” гэхчилэн нэрлэдэг бөгөөд манайхан үүнийг “хаан жимс” гэж нэрлэдэг. Бусад жимстэй харьцуулж үзэхэд энэ жимс нь өөртөө 50 гаруй биологийн идэвхит нэгдэл, 20 гаруй эрдэс агуулсан байдаг. Хоёрдогч болон анхдагч түүхий эдийн биологийн идэвхит бодисуудыг нийлүүлээд үзвэл чацаргана жимсэнд 80 гаруй биологийн идэвхитэй бодис, эрдэсүүд агуулагдсан байдаг.

- Энэ мундаг жимсээр олон төрлийн бүтээгдэхүүн их л хийдэг биз дээ?

- Чацаргана нь А, Е, С, В1, В2, В5, В6 гэсэн витаминуудаар баялаг. Мөн биологийн идэвхит нэгдлүүд, тос, тосны хүчлүүд агуулдаг. Чацарганы үрийн хандалмал, чацарганы 100 хувийн цэвэр тос, чацарганы шууд уух жүүс, өтгөрүүлсэн жүүс, мөн чацарганатай үрэл гэхчилэн хэд хэдэн цуврал бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж байна. Тосны хүчил гэдэг нь омега 3, омега 6,7,9 гээд биологийн процесонд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг юм. Энэ бүх витамин, биологийн идэвхит бодисууд багтдаг  учраас бид “Хаан жимс” гэж өргөмжилсөн. Монос хүнсээс гаргаж байгаа энэхүү чацарганы 100 хувийн цэвэр тосыг бид өөрсдөө чацарганаа тариалж, хүнсний үйлдвэр дээрээ жимс, зөөлөн эдэд агуулагдаж байгаа тосыг нь ялгаж аван, савлан гаргадаг.

- Үрийн хандалмал гэж юуг хэлж байна вэ? 

- Чацаргана нь тосоо жимснийхээ шүүсэндээ, хальсандаа үрэндээ хүртэл агуулдаг. Бид үйлдвэр дээрээ ямар нэгэн химийн будагч болон хадгалагч бодис хэрэглэхгүйгээр яг  жимснээс нь  100 хувь цэвэр тосыг гарган, зах зээл дээр худалдаалж байна. Үрийн хандалмал гэж үйлдвэрлэлийн явцад гарсан үр хальсыг нь цуглуулж, түүнийгээ хатаан, тосонд хандалж гаргасан чацаргана жимсний ханаагүй хүчлийн тосыг хэлнэ.

- Зах зээл дээр олон үйлдвэрийн чацарганы тос худалдаалагдаж байна. Хаан жимс 100% чацарганы тосны давуу тал нь юу вэ? 

- Бидний нэг давуу тал бол судалгаан дээр үндэслэж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Манай хүрээлэнгийн судлаачид 2 жилийн турш чацаргана жимсэнд агуулагдаж байгаа биологийн идэвхит бодисуудыг судалсан. Энэ бол сүүлийн 10 гаруй жил хийгдээгүй судалгаа юм. Тосны хамгийн сайн бүтээгдэхүүн гаргаж авья гэж үзвэл бид жимсээ 10 сарын 20-доос хойш хураавал илүү сайн байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Энэхүү судалгааныхаа үр дүн дээр үндэслээд “Монос хүнс” компани тосон бүтээгдэхүүний жимс хураалтыг хойшоо хийхээр төлөвлөсөн байгаа.

“Хаан жимс” чацарганы 100 хувийн цэвэр тос, чацарганы үрийн хандалмал тосыг хэрэглэх заалт зааврыг олон улсын стандартын дагуу сав баглаа боодол дээрээ бичиж өгсөн байгаа.

Харин чацаргана жимсний ундаа хийе гэвэл 8 сарын 20-ноос 9 сарын 10-ны хооронд түүсэн жимсээрээ ундаа хийх боломжтой. Энэ үед жимсэнд бага молекулт нүүрстөрөгч болон глюкоз, витамин С зэрэг ундааны үндсэн биологийн үнэт чанарыг илтгэх чихэрлэг амттай нүүрс усууд, органик хүчил нь хамгийн өндөр агууламжтай байдаг. Ингэж бид өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг илүү үнэ цэнэтэй болгож байна.

- Чацарганы тосыг заавал эмчийн заавраар хэрэглэх үү? 

- Заавал эмчийн заавраар гэлгүй дархлаагаа дэмжих, хорт хавдар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж болно. Аливаа зүйлийн тунг хэтрүүлэн хэрэглэхгүй л бол хүний биед ашиг тусаа өгч л байдаг. Чацарганы тосыг ихэвчлэн ходоодны шархлаа болон дотор шархлаанд хүмүүс хэрэглэж заншсан. Мөн хавдар болон туяа цацрагийн эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс хэрэглэвэл илүү сайн үр дүнтэй байдаг. Энэхүү тосны эмчилгээний үйлдэл нь ямарваа нэгэн шарханд, түлэгдэлтэнд, зүрх судасны өвчлөлд, ил болон дотор шарханд сайн нөлөөтэй.

- Таарч тохирохгүй өвчин гэж байх уу?

- Чацарганы тосыг хоол идэхийн өмнө буюу хойно цайны халбагаар өдөрт 2-3 удаа ууж, мөн гадуур түрхэж хэрэглэж болно. Харин элэг, цөс, нойр булчирхайн үрэвсэлт өвчний үед болгоомжтой хэрэглэх буюу эмчийн зөвөлгөө авч хэрэглэх шаардлагатай. Бид “Хаан жимс” чацарганы 100 хувийн цэвэр тос, чацарганы үрийн хандалмал тосыг хэрэглэх заалт зааврыг олон улсын стандартын дагуу сав баглаа боодол дээрээ бичиж өгсөн байгаа. Ямар ч хор нөлөө байхгүй энэхүү бүтээгдэхүүнийг өндөр настан, хүүхдүүд ч хэрэглэж болно.

- Чацарганы тос антиоксидант үйлдэлтэй гэдэг. Антиоксидант үйлдэл гэдэг нь юу гэсэн үг вэ?

- Хүний биед хэт исэлдсэн нэгдлүүдээс болж чөлөөт радикалууд бий болдог. Эдгээр нэгдлүүд нь удаан хугацаагаар хуримтлагдаад ирэхээрээ ямарваа нэгэн өвчний эх үүсвэр болж хөгшрөлт хурдсаж, организм хэвийн үйл ажиллагаагаа алдаж эхэлдэг. Тэгвэл энэ хэт исэлдэлтийн эсрэг бодисуудыг бид антиоксидант гэж нэрлэдэг.

Чацарганы тос нь биологийн идэвхт бодисууд болох каратиноид, токоферол, фосфолипид, органик хүчлүүдээс гадна витамин С, А, Р, К, болон В төрлийн витаминуудаар баялаг. Мөн мөнгө, зэс, төмөр, никель, кобальт зэрэг 24 төрлийн эрдэс бодисыг их хэмжээгээр агуулдаг. Иймд Чацарганы тос нь бие махбодид витамины дутагдлаас сэргийлэх, биеийн эсэргүүцлийг сайжруулж дархлааг дэмжих, өвчин болон үрэвслийг намдаах, антиоксидант ба эсийг хамгаалах, эд эсийн нөхөн төлжилтийг сайжруулах, шархны эдгэрэлтийг түргэсгэх, цусан дахь холестрин болон липидын хэмжээг багасгах нөлөөг үзүүлнэ.

Биоантиоксидантууд нь чөлөөт радикал үүсэх явцыг багасгаж эсийн мембраныг хамгаалдаг тул хөгшрөх явцыг удаашруулдаг.

- Таны зүгээс уншигч нарт өгөх зөвөлгөө? 

- Өнөөдөр өвчнийг туссан хойно нь анагаах гэж хөөцөлдөх биш урьдчилан сэргийлэх чиг хандлага маш эрчимтэй бий болсон. Энэ утгаараа дэлхий дээр биологийн идэвхит бүтээгдэхүүнүүд зах зээл дээр нийлүүлэгдэж байна. Биологийн идэвхит бүтээгдэхүүн маань аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх мөн өвчилсөн үед эмчилгээнд хавсаргаар хэрэглэх боломжтой байдаг учраас миний өгөх зөвөлгөө бол эх орны хөрсөн дээр ургасан энэхүү хаан жимсийг бид өдөр тутам хэрэглэж заншсанаараа аливаа нэг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой шүү гэдгийг л хэлэх байна.

Хүйтний улиралд бид дархлаагаа хамгийн сайн хадгалж байх хэрэгтэй. Тиймээс Сүпер антиоксидант агуулсан чацарганы тосыг өдөрт нэг удаа амны халбагаар уух юм бол бидний бие дэх дархлааг бүрэн дэмжих үйлчилгээ үзүүлнэ. Өвчин тусахгүй байх хамгийн зөв тактик бол эрүүл зөв амьдралын хэв маяг юм. Амьдралын зөв хэвшлийн нэг хэлбэр бол чацарганы тосыг хэрэглэх явдал.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.