Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

Үрийн шингэний шинжилгээг гар утсан дээрээ хийдэг болжээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 12 сарын 3
IKON.MN
Зураг зураг

“YO Sperm Test” нэртэй гар утсанд холбодог авсаархан төхөөрөмж тун удахгүй худалдаанд гарах гэж байна. Энэ нь гар утсанд холбоод үрийн шингэнийхээ дээжийг байрлуулахад эр бэлгийн эсүүдийн идэвх, хөдөлгөөний хурдыг хэмжин үзүүлэхээс гадна мини микроскопын тусламжтайгаар тэдний хэрхэн хөдөлж байгааг гар утасны дэлгэцэнд харуулдаг.

Төхөөрөмжийн нарийвчлал 97 хувь бөгөөд FDA байгууллагын зөвшөөрлийг авч худалдаанд гарахад бэлэн болжээ. Бүтээгдэхүүний вэбсайт дээр ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс $50-аар худалдаалагдаж эхлэх ба урьдчилсан захиалга эхэлсэн байна.

Шинжилгээнийхээ үр дүнг сошиал сүлжээнд хуваалцах боломжтой тул найз нөхөд, гэр бүлийнхэндээ өөрийн чалх хэр сайн байгааг харуулж болох гэнэ.

 

Эх сурвалж: TheNextWeb