Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын ерөнхийлөгч АНУ-ын дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Майк Пэнстэй утсаар ярьж баяр хүргэжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Дональд Трамп, дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Майк Пэнс нарт дэлхийн улс орнуудын төрийн тэргүүнүүд баяр хүргэж утсаар ярьсаар байгааг Трампын сонгуулийн Greatagain.gov сайтад мэдээлжээ.

Тус сайтад мэдээлснээр Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Пүрэв гарагт дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Майк Пэнстэй утсаар ярьсан байна. Ц.Элбэгдорж дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Майк Пэнсэд баяр хүргээд Афганистанд АНУ-тай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх, дэлхийн нийтийн терроризмтай хамтран тэмцэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Майк Пэнс хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар ижил байр суурьтай байгаагаа хариу илэрхийлсэн байна.

Пүрэв гарагт Майк Пэнс Монгол Улсын ерөнхийлөгчөөс гадна, Шри Ланка, Ямайка, Кипр, Армений төрийн тэргүүнүүдтэй утсаар ярьсныг тус сайтад мэдээлжээ.

Харин тэр өдөр Дональд Трампад Норвегийн ерөнхий сайд утсаар баяр хүргэсэн бол урд өдөр нь Пакистаны ерөнхий сайд Наваз Шариф, Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев нар холбогдож мэндчилгээ дэвшүүлсэн байна.

 

Эх сурвалж: Greatagain.gov