Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Өчигдрөөс эхлэн Оюу Толгой зэсийн баяжмалын экспортоо зогсоолоо

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдөр Туркойз Хилл Ресорсез компани 2016 оны арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн Оюу Толгойн зэсийн баяжмалын экспортыг зогсоож байгаагаа зарлалаа.

Ингэх болсон шалтгаан нь бүтээгдэхүүнээ Хятад руу гаргахад нүүрс болон зэсийн баяжмалыг хамтад нь хилийн нэг шугамаар нэвтрүүлэх шинэ зохицуулалт хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой ажээ. Үүнээс болоод тээвэрлэлтийн аюулгүй ажиллагаанд хүндрэл гарч, хилээр нэвтрэхэд удаан хугацаагаар хүлээдэг болсон байна.

Тиймээс Монгол болон Хятадын хилийн удирдлагуудтай ярилцаж, үүссэн нөхцөл байдлыг тодорхой болгохоор Оюу Толгой ажиллаж байгаа гэнэ.

Одоогоор бүтээгдэхүүн тээвэрлэлт хэр удаан зогсох нь тодорхойгүй байна.

 

Эх сурвалж: Turquoisehill.com