Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Элбэгдорж: Монгол Улсыг хилийн цэрэг манасаар, хамгаалсаар байх болно

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ болон Байнгын хороогоор хэлэлцэж эхэлснээр гишүүдийн дунд багагүй маргаан үүсгээд байгаа билээ.

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэн дэмжсэн юм. 

Харин дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хилийн тухай асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлэн жиргэлээ

Тэрбээр “Хилийн цэрэг: Монгол мөнх оршихуй дор Монгол улсын хил оршино. Монгол улсын хилийг Монгол улсын Хилийн цэрэг манасаар, хамгаалсаар байх болно” гэсэн байна.

Уг хуулийн төслийг нэгдсэн чуулганаар хэлэлцэхийг дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн Байнгын хороонд шилжүүлсэн юм.