Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Нийтийн тээврийн автобусны "Баруун салаа-Их тойруу-Сансрын тойрог" чиглэлд өөрчлөлт орлоо

С.Бадрал, iKon.mn
2016 оны 12 сарын 2
iKon.MN
 

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Баруун салаа, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны Баян-Хошуу орчмын иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд хийсэн судалгаанд үндэслэн “Нарантуул” ОУХТөв рүү үйлчилгээ үзүүлдэг бага оврын автобуснууд Монгол улсын стандарт MNS 5012:2011 “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ, Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага”-ын дагуу насжилтаар хасагдсантай холбогдуулан тэдгээрийн орон зайг нөхөх зорилгоор Ч:41 “Баруун салаа-Их тойруу-Сансарын тойрог” чиглэлийн замналд өөрчлөлт оруулж “Сансарын тойрог”-оос “Халдвартын эмнэлэг” хүртэл 2 км сунгалаа.

Үйлчилгээг 2016 оны арванхоёрдугаар сарын 05-ны өдрөөс эхлүүлэхээр төлөвлөөд байна.

Ч:41 буюу “Баруун салаа-Их тойруу-Халдвартын эмнэлэг” чиглэлд 10 автобус 10 минутын хүлээгдлийн хугацаатайгаар үйлчилнэ. Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 11323176, 11321490  дугаарын утсаар өгөх боломжтой гэж Нийслэлийн тээврийн газраас мэдээллээ.