Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Их хэмжээний сумыг майонезны хайрцагт нуусан байжээ

Б.Төгөлдөр
2016 оны 12 сарын 2
MorninigNews.mn

-Винтов зэрэг бууны 2,000 гаруй сум оруулж ирснийг гаалийн байцаагч илрүүлжээ- 

 

Сэлэнгэ аймаг дахь Сүхбаатар боомтоор уржигдар буюу арваннэгдүгээр сарын 30-ны орой их хэмжээний сум оруулж ирэх гэж байжээ. Эрхүү-Наушк-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр зорчиж Монгол Улсын хилээр нэвтэрч ирсэн иргэн Г-ийн цүнхэнд их хэмжээний майонез, чокопай, сахар байсан байна.

Түүнийг нь тус аймаг дахь Гаалийн газрын улсын байцаагч О.О шалгаж үзэхэд их хэмжээний буюу 100 гаруй хайрцаг сум байжээ. Иргэн Г анх гаалийн улсын байцаагчид мэдүүлэхдээ гэртээ авсан хүнсний зүйлс хэмээсэн аж.

Гэвч хайрцгуудыг задалж үзэхэд винтов зэрэг бууны найман төрлийн 2,000 гаруй сум болох нь тогтоогдсон байна. Хэргийг Тагнуулын байгууллага шилжүүлэн авч шалгахаар болжээ. Иргэн Г нь Монгол Улсын хилээр ОХУ руу нэвтрэхдээ автомашинаар гарч, буцахдаа галт тэргээр орж ирсэн нь энэ гэнэ.

Түүнчлэн түүний тээвэрлэж байсан сумнуудыг нуусан майонез, сахар, чокопай зэрэг нь бүгд үйлдвэрийн лацтай “бүтэн” бүтээгдэхүүн шиг харагдаж байсан аж. Сүүлийн үед ОХУ, Монгол Улсын хооронд визгүй зорчих болсноос үүдэн хилээр нэвтрэх иргэдийн тоо нэмэгдэж, үүнийг даган янз бүрийн зөрчил илрэх болсон байна.

Тиймээс Гаалийн байгууллагын ажилтнууд сонор сэрэмжээ улам бүр дээшлүүлэх шаардлагатай болж байгаа юм. Түүнчлэн Тагнуулын байгууллагад шилжүүлсэн энэхүү хэрэг буу, сумтай холбоотой томоохон гэмт бүлэглэлийн үзүүр байх магадлалтай гэж үзэж байна. 

 

 

Зураг